"Binance" Германы хамгийн том банкнаас илүү ашиг орлоготой

Ердөө наймхан сарын өмнө хэн ч сургийг нь сонсож байгаагүй Binance крипто бирж нь $146 сая долларын ашигтай ажиллаж Европын хамгийн том санхүүгийн байгууллагуудын нэг болох Deutsche Bank-наас илүү ашигтай ажиллажээ. 200 хан ажилчинтай шинэ компани 148 жилийн түүхтэй, 100’000 ажилчинтай компанийг 8 сарын дотор гүйцжээ.

Binance компанийн үүсгэн байгуулагч Changpeng Zhao буюу CZ хэлэхдээ:

Binance нь дэлхийн хамгийн том крипто арилжааны бирж юм. Анх байгуулагдаад эхний 3 сард 7’500’000 долларын ашиг хийж, 2-р улиралд $200’000’000 ашиг хийсэн. Одоо бид 3-р улирлынхаа дунд явж байна. Манай салбарыг дэмжиж, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч биднийг орондоо оруулж чадсан улсуудад бид маш их хэмжээний татварын орлого оруулж байна.

Одоогоор нийт крипто зах зээл нь дөнгөж $400 тэрбум доллар хэмжээтэй байгаа нь HSBC болон JPMorgan компаниудын нийт хөрөнгийг нийлүүлсэн хэмжээнд ч хүрэхгүй юм. Нэг ёсондоо энэхүү салбар дөнгөж эхэлж байгаа бөгөөд 200-хан хүнтэй нэгэн компани дэлхийн хамгийн том банкнуудыг ашгаараа гүйцсэн нь энэхүү салбарт цаашид маш их өсөлтийн потенциал байгааг харуулж байна