"Хөвсгөл алтан дуулга" ХК-ийн арилжааг түр зогсоолоо

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн нэгж хувьцааг 100 хувааж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ. Үүнтэй холбогдуулан Улсын байцаагчийн 5 дугаар сарын 07-ны өдрийн 34 тоот албан шаардлагаар “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн хувьцааны арилжааг хувьцааны байршуулалт "ҮЦТХТ"-д хийгдэх хүртэлх хугацаанд түр зогсоолоо гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Шинэ мэдээ