Өчигдөр явагдсан арилжааны мэдээ

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 1, 468 006 ширхэг хувьцаа арилжсанаас 9  компанийн хувьцааны ханш өсчээ. 16  компанийн хувьцааны ханш буурсан бол 6  компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Усжуулах" CMD+15.00 хувь,  "Их Барилга" IBA+12.12 хувиар буюу  хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" JLT-14.68 хувь "Гермес Центр" HRM-6.91 хувиар буюу хамгийн их уналттай байв. Ингэснээр "TOP 20" индекс 19,953.97 нэгж болж 0.42 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд 63 тэрбум 500 сая 767 795 төгрөг боллоо.