26 компанийн 776,736 хувьцаа арилжжээ

2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 776,736 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс 'Талх Чихэр' (TCK+6.74%) болон 'Махимпекс' (MMX+3.33%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Их Барилга' (IBA-12.20%)  болон 'Сор' (SOR-12.00%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр 'TOP 20' индекс 20,267.23 нэгж болж 0.72 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,480,815,934,857 төгрөг боллоо. 

Шинэ мэдээ