Хонгконгийн Хөрөнгийн биржийн жагсаалтанд орох журмыг хөнгөвчилнө

Дөрөвдүгээр сарын сүүлчээр Хонгконгийн Хөрөнгийн биржийн жагсаалтан бүртгүүлэх дүрмийг хөнгөвчлөх гэж байгаа тухай Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Чарлья Ли мэдэгдсэн байна.  Энэ нь дэлхийн томоохон компаниуд болон инновацийн компаниудыг олноор нь татах гэсэн зорилготой юм. Хөрөнгийн биржээс 24-ний өдөр тус төлөвлөгөөг танилцуулах бөгөөд 30-аас хэрэгжүүлж эхлэнэ гэжээ. 2017 оны дүнгээр IPO хийх буюу анхдагч зах зээл дээр хувьцаа гаргах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээгээр Хонконгийн хөрөнгийн бирж тэргүүлэх байр сууриа Нью-Йоркийн болон Шанхайн хөрөнгийн биржүүдэд алдсан байна. Өмнө нь тус бирж 2009-2011 он болон 2015-2016 онд тэргүүлж байсан юм. Иймээс биржийн захиргаа дэлхийн өнцөг булан бүрээс шинэ компаниудыг татахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа нь энэ юм.