Өнөөдрийн онцлох үйл явдлууд

Өнөөдрийн онцлох үйл явдлууд

 

Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас өдөр бүр дотоод болон гадаад онцлох мэдээллийг гишүүддээ хүргэж байхаар боллоо. Та бүхэнд амжилт хүсье.

 

Өнөөдрийн онцлох: Монгол улсад

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Монгол дахь Узбекистаны ЭСЯ-ны санаачлагаар Узбекистан болон Монгол Улс олон тооны гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай Узбекистаны мэдээллийн агентлаг бичжээ. Узбекистаны Монгол Улсад суух Элчин сайд Бахтиёр Саидов Монголын засгийн газрын албаны хүмүүс болон бизнес эрхлэгчидтэй уулзаж олон асуудал авч хэлэлцсэн байна. Үүний үр дүнд “Номин Холдинг”-ийн төлөөлөгчид Узбекистан улсын автомашин үйлдвэрлэгч “УзАвтосанот” компанитай хамтран ажиллаж Узбекистанаас Монгол руу автомашин экспортлох гэрээнд гарын үсэг зуржээ.

Дэлгэрэнгүй: https://www.azernews.az/region/130751.html 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Эдийн засгийн өсөлт 5.1 хувьд хүрсэн нь эерэгээр нөлөөлж, Монголын компаниудын тоо 2018 оны эхний гурван сарын байдлаар 7700-аар нэмэгджээ.   Шинээр байгуулагдсан 7700 компанийн  85.5 хувь нь 0-9 ажилтантай, 50-иас дээш ажилтантай компаниуд 3.1 хувийг эзэлж байгааг Үндсэний статистикийн хорооны судалгаанд бичжээ.

Дэлгэрэнгүй: https://www.news.mn/c/3?id=276610

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС) өнгөрсөн жилийн ургацаас 2018 оны хаврын тариалалтад зориулж, 11 сортын 23 840 тонн буудайн үрийн нөөц бүрдүүлсэн. Хуваарийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 19-ны байдлаар тус сангийн Сэлэнгэ аймаг дахь салбар 32 иргэн, аж ахуй нэгжид 1165 тн, Булган аймаг дахь салбар 24 иргэн аж ахуй нэгжид 1071 тн, Хөтөл салбар 90 иргэн, аж ахуй нэгжид 3016 тн нийтдээ 5247 тн үрийн буудайг журмын дагуу гэрээ хийж олгоод байна.

 

Дэлгэрэнгүй: http://mofa.gov.mn/exp/article/entry/1066

 

 

Өнөөдрийн онцлох: Олон улсад

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Оросын хамгийн баян хоёр зуун бизнес эрхлэгчийн нийт хөрөнгө өнгөрсөн онд 25 тэрбум ам.доллараар нэмэгдэж 485 ам.долларт хүрчээ. Мөн тэрбумтнуудын тоо 96-аас 106 болж нэмэгдсэн тухай “Forbes” онцолжээ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Ах дүү Кастрогийн 60 гаруй жилийн ноёрхол унаж Төрийн зөвлөлийн тэргүүний нэгдүгээр орлогч Мигель Диаз-Канел Куба улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэгвэл Куба улсын шинэ Ерөнхийлөгч Мигель Диаз-Канелийг юу хүлээж байна вэ?

 

Дэлгэрэнгүй:https://www.cnbc.com/2018/04/19/cubas-new-president-what-to-expect-of-miguel-diaz-canel.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Их Британы инфляцийн түвшин өнгөрсөн гуравдугаар сард энэ жилийн хамгийн бага түвшинд хүрчээ. Эдийн засагчид инфляцийн уналт саарахгүй үргэлжлэх хандлагатайг онцолсон байна.

 

Дэлгэрэнгүй: https://www.theguardian.com/business/2018/apr/18/uk-inflation-falls-to-25-its-lowest-level-for-a-year

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БНХАУ-д суугаа АНУ-ын элчин сайд Макс Бокус: “АНУ-д Хятад хэрэгтэй, Хятадад АНУ хэрэгтэй”

 

Дэлгэрэнгүй:https://www.nytimes.com/2018/04/19/business/china-trade-us-boycott.html?rref=collection%2Fsectioncollection%2Fbusiness-economy&action=click&contentCollection=economy&region=stream&module=stream_unit&version=latest&contentPlacement=1&pgtype=sectionfront

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жим Ён Ким: Дэлхийн банк дунджаас доогуур орлоготой улс орнуудад өгөх зээлийн хэмжээгээ нэмэгдүүлнэ. 

Дэлгэрэнгүй: https://www.reuters.com/article/us-imf-g20-worldbank/world-bank-capital-boost-does-not-specify-china-lending-cut-kim-idUSKBN1HQ29Q

Шинэ мэдээ