Дөрөвдүгээр сарын 19-ний арилжаагаар 10 компанийн хувьцааны ханш өслөө

Хөрөнгийн биржийн өчигдрийн (2018.04.19) арилжаагаар I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 296,739 ширхэг хувьцаа арилжсанаас 10  компанийн хувьцааны ханш өсчээ. Тодруулбал 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байв. 

Ингэснээр  "Тавантолгой" TTL+9.26 хувь,  "Мерекс" MRX+9.09 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Би Ди Сек" BDS-12.43 хувь, "Жинст-Увс" JIV-11.58 хувиар буюу хамгийн их уналттай байлаа. Ингэснээр "TOP 20" индекс 20,125.43 нэгж болж 2.21 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд 7 тэрбум, 456 сая 874 218 төгрөг боллоо.