Танхимын гишүүдийн 3-р сарын уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

 

Улаанбаатар хотын Худалдааны Танхим нь гишүүн байгууллагуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн дуу хоолой болох зорилгын хүрээнд 3 дугаар сарын гишүүдийн уулзалтаа 2018 оны 3 сарын 14 ний өдөр зохион байгууллаа. Сангийн яамнаас “Татварын багц хуулийн шинэчилсэн найруулга”-ийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж буйтай холбогдуулан УБХТ-ын гүйцэтгэх захирал татварын мэргэшсэн зөвлөх Д.Oнчинсүрэн Татварын багц хуулийн өөрчлөлтүүдийг гишүүдэд танилцуулж, санал хүсэлтийг авсан юм. Нийт гишүүдийн зүгээс даатгал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт болон татварын бааз суурийг нэмэгдүүлэх тухай саналуудыг нэлээдгүй ирүүллээ. Гишүүдээс ирүүлсэн дээрх саналуудыг нэгтгэн албан ёсоор Сангийн яаманд хүргүүлэх болно.