“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт 2018” бизнес чуулга уулзалт зохион байгуулагдана

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар - Хөрөнгө оруулалт 2018” бизнес чуулга уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Чуулга уулзалт 2018 оны 01 сарын 29-ны өдөр “Төрийн ордон 09:00-13:00 цагт зохион байгуулагдана.

Чуулга уулзалтын зорилго нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Түүнчлэн “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2018” бизнес чуулга уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм.  Гадаад, дотоодын  төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх  бүтээн байгуулалтын ажлаа  нийслэлээс ил тод  зарлаж,   аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа танилцуулна.

Уулзалтад УИХ болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө  оруулагчид оролцоно. Гишүүн та танхимын 7700-3883 утсаар болон Info@ubchamber.mn хаягаар бүртгүүлнэ үү. 

Шинэ мэдээ