#.27 Weekly news

UBCC WEEKLY NEWS

 

 

 

Жигүүр гранд , Бетумина, Улаанбаатар Аудит, Заг НАР ГИШҮҮНЧЛЭЛЭЭ СУНГАЛАА.  

Жигүүр Гранд Групп нь хөгжил дэвшлийн нэг хэсэг болох барилга, хот байгуулалт, үйлдвэр, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд үйлст хувь нэмрээ оруулж байгаа манай улсын тэргүүлэгч группын нэг билээ. Тус групп 1989 онд байгуулагдаж өнөөг хүртэл Монгол улсын барилга, үйлдвэр, үйлчилгээний салбарт тэргүүлэх байгууллагын нэг болж эх орны хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Жигүүр Гранд групп нь 1000 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гол салбар болох барилга үйлдвэрлэл 40 гаруй өндөр мэргэжлийн инженер техникийн ажилтан, 500 гаруй барилгын мэрэгшсэн ажилчид зэрэг ажиллах хүчний бааз суурь дээр түшиглэн үйл ажиллагаа явуулж байна.

“ЗАГ” компани нь 1991 онд Монгол Улсын барилгын салбарын ууган компаниудын нэг болон байгуулагдаж барилгын материал үйлдвэрлэл, боловсрол, уул уурхай, аялал жуулчлалын салбарт нийт 11 охин, 2 хөрөнгө оруулалттай компани, 500 орчим ажилтан албан хаагч бүхий Монгол Улсын томоохон групп компани болон өргөжөөд байна. Өдгөө 26 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй тус компани нь байгуулагдсан цагаасаа хойш нийт 500 гаруй барилга объектын угсралт, гадна дотор засал, засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэн, захиалагч хэрэглэгчийн хүсэлтийн дагуу сүүлийн үеийн архитектор дизайны шийдэл бүхий барилгыг өндөр түвшинд бүтээн босгож 4500 гаруй айлыг орон сууцжуулаад байна.

Улаанбаатар Аудит Корпораци”ХХК нь 1999 онд аудитын үйлчилгээ эрхлэх чиглэлээр байгуулагдсан тус компани боловсон хүчин, материаллаг бааз, санхүүгийн хувьд бэхэжсэн, хараат бус, өндөр чанартай, найдвартай мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг, үйлчлүүлэгч хамтран ажиллагчдынхаа итгэлийг хүлээсэн Монгол улсын аудитын салбарт тэргүүлэх томоохон аудитын компанийн нэг болтлоо өсөн хөгжиж, өргөжин тэлсээр байна.

БИТУМИНА СЭНТРАЛ АЗИА – Битумина Монголиа нь Олон улсын BITUMINA групптэй албан ёсны гэрээтэйгээр дэвшилтэт технологийг үйлдвэрлэн, мөн авто замын нөхөөсийн дэвшилтэт технологыг монголд анх удаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Бизнес эрхлэгчдийн дуу хоолой болон нэгдэж буй эдгээр хамт олонд амжилт хүсч талархал илэрхийлье.

 

“Улаанбаатар худалдан авалт - 2017” бизнес чуулга уулзалт болно

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран уламжлал болон зохион байгуулагддаг “Улаанбаатар худалдан авалт - 2017” бизнес чуулга уулзалт ирэх оны нэгдүгээр сарын дундуур зохион байгуулагдана.


“Улаанбаатар худалдан авалт - 2017” бизнес чуулга уулзалтаар нийслэл 2017 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр, тендерүүдээ танилцуулж, эдгээрт хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох, хамтран ажиллах талаар харилцан санал солилцоно.

Мөн хувийн хэвшлийн санал санаачилга, бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн хүрээнд хот хэрхэн дэмжин ажиллах боломжтойг форумын хүрээнд хэлэлцэнэ.  

 

 

Барилгын салбар агаарын бохирдолд хэрхэн нөлөөлж чадах вэ.

Нийслэлийн худалдааны танхим хотын бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчидэд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх ажлын хүрээнд телевизийн нэвтрүүлгийн эхний дугаараа агаарын бохирдол сэдвийн дор хүргэсэн. Агаарын бохирдол ихээр үүсдэг хүйтний улиралд хотын томоохон асуудлын нэг болох утааны гамшигыг нэхэн эрж нэвтрүүлгийн 2 дахь дугаараа хот байгуулалт, барилгажилт, тэр дундаа барилгын салбар агаарын бохирдолд хэрхэн нөлөөлж болох талаар хүргэх юм. Барилгын салбарт зураг төсөл, угсралт, материал, үнэ бүрдэл, өргөх механизм үйл ажиллагаа явуулж байгаа гишүүд та бүхэн барилгын салбарын өнөөгийн төлөв байдал, үйл ажиллагааны норм стандарт, хөгжил дэвшил, төрөөс дэмжиж буй бодлого зохицуулалт зэрэг салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдэх гарцыг эрилхийлэх бодит шаардлага тулгарч байна. Иймээс нэвтрүүлгийн хэлэлцүүлэгт гишүүн байгууллагууд идэвхитэй оролцно уу.

Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүн байгууллагын сертификат хэвлэгдлээ.

Танхимын гишүүн байгууллагын албан ёсны сертификат хэвлэгдсэн бөгөөд гишүүд та бүхнийг даваа гараг эхлэн танхим дээр ирж хүлээн авахыг хүсч байна. Хаяг: Чингэлтэй дүүрэг, Эрх чөлөөний гудамж, Экспресс тауэр 14-р давхар. УБХТ Утас: 77003883