#.26 Weekly news

UBCC WEEKLY NEWS

 

 

 

НАР ГИШҮҮНЧЛЭЛЭЭ СУНГАЛАА.  


- 1998 оноос худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн Цаст групп барилгын үйлвэрлэл үл хөдлөх хөрөнгө болон түүний үйлчилгээ, хүнсний худалдаа, түгээлт, энтертаймент, өндөр зэрэглэлийн ресторан зэрэг бизнесийн олон салбарт тогвортой үйл ажиллагаа явуулж буй үндэсний тэргүүлэгч компаниудын нэг юм.

“Цаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч Н.Баярсайхан  нь Танхимын Удирдах Зөвлөлд 2015 оноос хойш 3 дахь жилдээ бидний үйл ажиллагааг дэмжин гишүүнчлэлээ сунгаж байна. Бизнес эрхлэгчдийн дуу хоолой болон нэгдэж ирсэн танай хамт олонд амжилт хүсч талархал илэрхийлье.

 

 

“УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ” НЭВТРҮҮЛЭГ ЭФИРТ ЦАЦАГДАХАД БЭЛЭН БОЛЛОО.

Танхим нь өөрийн гишүүн байгууллагуудыг дэмжих, тэдний бизнесийн орчныг сайжруулах зорилгын хүрээнд бизнесийн дуу хоолой, санал санаачилгыг хэрэгжүүлэх ТВ нэвтрүүлгийг бэлтгэн эхний дугаараа хүргэхэд бэлэн болоод байна. Нийслэлд нэн тэргүүнд тавигдаж буй “Агаарын бохирдол” сэдвийн хүрээнд нэвтрүүлгийн анхны дугаар хийгдсэн ба агаарын бохирдлыг бууруулахад бизнесийнхний оролцоо тэр дундаа Гишүүн байгууллагуудын санал санаачилгуудыг тусган олон нийтэд мэдээлэх, сурталчилах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар асуудлыг шийдэх боломж буй талаар үзүүлэхээр зорьсон юм. Ингээд “Улаанбаатар хотын худалдааны танхим үзүүлж байна” нэвтрүүлгийг энэ баасан гарагын 20цаг 30минутад “Ийгл телевиз” -ээр хүлээн авч үзээрэй

 

 

 

 

 

                                       “RED HERO” эдийн засгийн сэтгүүлийг танилцуулж байна.

 

Нийслэл guide сэтгүүлийн баг эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчидтэй хамтран RedHero Business хэмээх эдийн засгийн шинэ сэтгүүлийнхээ эхний дугаарыг гаргаад байна. Энэхүү сэтгүүл эдийн засгийн мэдээлэл, мэдлэгийг уншигчдад аль болох энгийн байдлаар хүргэх зорилготой, Нийслэл guide шигээ хэмжээгээр хэвлэж мөн зорилтот хэрэглэгчид, бизнесийн байгууллагуудад ҮНЭГҮЙ хүргэхээрээ давуу талтай. Тус сэтгүүл эхний дугаараасаа эхлэн Улаанбаатар хотын худалдааны танхимыг дэмжигч байгууллагаар сонгож, цаашид танхимын гишүүн байгууллагуудад рекламны үнийн саналаас 10 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм.

RedHero Business сэтгүүлийн №1 дугаарын дахин хэвлэлт дээр амжиж рекламаа тавиулбал рекламын үнийн дүнгээс 10 хувь хөнгөлөх боломжтой.

 

                         Венийн Вальсийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Монгол-Австрийн найрамдлын нийгэмлэг, Австри улсын өргөмжит консулын газраас хамтран зохион байгуулж буй Венийн Вальс 2017 үдшийн цэнгүүн гишүүд та бүхнийг урьж байна. Арга хэмжээ 2017 оны 12-р сарын 15 ний үдэш 18цагаас Шангрила зочид буудлын их танхимд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 8606-5576, 7732-4804