#.25 Weekly news

 

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН, ТРАНСКАПИТАЛ НАР ГИШҮҮНЧЛЭЛЭЭ СУНГАЛАА.  


- Монголын хөрөнгө оруулалтын сан (MOF) нь 2011 оны 5-р сард Монгол улсад төлөөлөгчийн газраа байгуулсан. Mongolia Opportunities Partners компани нь Монгол улсын хувийн хэвшлийн компаниудад хөрөнгө оруулалт хийх зориулалттай Монголын Хөрөнгө Оруулалтын Санг удирддаг бөгөөд тус санд гадаадын түнш компаниуд хөрөнгө оруулалт хийн, хамтран ажилладаг юм.

Монголын хөрөнгө оруулалтын сангийн Гүйцэтгэх захирал Б.Батсайхан нь Танхимын Удирдах Зөвлөлд 2015 оноос хойш идэвхитэй ажиллаж байна.

 

  • Транскапитал ББСБ нь 2001 оны 4-р сарын 1-ний өдрийн Монгол Банкны ерөнхийлөгчийн 149 тоот тушаалын дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 100 хувийн өмчид тулгуурласан анхны банк бус санхүүгийн байгууллага юм. Тус ББСБ-ыг үүсгэн байгуулагчид нь Монгол Улсад санхүүгийн компанийг хөгжүүлэн, олон улсын санхүүгийн зах зээлд өрсөлдөхүйц түвшинд хүргэж, харилцагч нартаа санхүүгийн цогц шийдлийг чанартай хүргэж ажиллахыг зорьж байна

 

Монголын хөрөнгө оруулалтын сан болон Транскапитал ББСБ нь “Улаанбаатар хотын Худалдааны Танхим”-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 3 дахь жилдээ бидний үйл ажиллагааг дэмжин гишүүнчлэлээ сунгаж байна. Бизнес эрхлэгчдийн дуу хоолой болоход нэгдэж, тууштай байгаа танай хамт олонд талархал илэрхийлье.

 

 

ТАНХИМЫН “ГИШҮҮДИЙН ҮДЭШ” 12 САРЫН 06-НД БОЛНО.

 

Гишүүн байгууллагуудын хүсэлтээр Networking Night буюу “Гишүүдийн Үдэш”-ийг 12 сарын 06-ны өдрийн 18:00 цагт “Blue Fin Ресторан”-д зохион байгуулах боллоо. Урилгаар Гадаад харилцааны яамны сайд Д.Цогтбаатар оролцож “Жижиг дунд үйлдвэрлэлийн экспортийг дэмжих бодлого”-ын талаар танилцуулна. Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцоно. Та бүхэн бидэнтэй 7700-3883 утсаар болон tuvshinzaya@ubchamber.mn, Purevsuren@ubchamber.mn хаягаар холбогдож бүртгүүлнэ үү. 1 байгууллагаас 2 хүн оролцох боломжтой. 

 

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ТВ НЭВТРҮҮЛЭГТЭЙ БОЛНО.

Танхим нь Гишүүн байгууллагуудын бизнесийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор өөрийн гэсэн өнгө төрх бүхий бизнесийн дуу хоолой болсон ТВ нэвтрүүлгийг “Улаанбаатар хотын Худалдааны Танхим үзүүлж байна” нэрийн дор 12 сарын эхээр гаргахаар төлөвлөж байна. “Гишүүдийн үдэш” арга хэмжээний үеэр уг тв нэвтрүүлгийн нээлтийг хийх болсныг мөн дуулгахад таатай байна.

Эхний дугаараа бид нийслэл хотын хамгийн том асуудал болох “Агаарын бохирдол” гэсэн сэдвийн хүрээнд хийж байгаа бөгөөд агаарын бохирдлыг бууруулахад бизнесийнхний оролцоо тэр дундаа Гишүүн байгууллагуудын санал санаачилгуудыг бид нэвтрүүлэгтэй оруулж байгаа ба энэ талаар нийтэд мэдээллэх, сурталчилах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар асуудлыг шийдэх боломж байгаа талаар үзүүлэхээр зорьж байна.

Цаашид гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн бизнес эрхлэх орчныг сайжруулах хүрээнд олон дугаарыг гаргахаар төлөвлөж байгаа юм. Иймд гишүүд та бүхэн өөрсдийн тодорхой санал санаачилгыг бидэнд ирүүлж хамтран ажиллахыг уриалж  байна. Мөн та бүхэн гишүүнчлэлийн хураамжаа цаг тухайд нь барагдуулж бидний үйл ажиллагааг үргэлжилүүлэн дэмжинэ гэдэг итгэлтэй байна.