#.24 Weekly news

 

 

 

“УЛААНБААТАР ФОРУМ 2018” БОЛНО.

 

Танхимын гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн , Нийслэлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Өлзийбаяртай уулзалт хийж, энэ жилийн Улаанбаатар Форумын хугацаа болон, зохион байгуулалтын талаар санал солилцлоо.

 

Талууд “Улаанбаатар Форум”-ыг урьдчилсан байдлаар 2018 оны 01 сарын 17-нд зохион байгуулахаар тогтлоо.  Форумыг зохион байгуулах ажлын хэсэг тун удахгүй байгуулагдана.

 

Форумын зорилго нь Нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчидэд 2018 оны худалдан авалт, төсөл хөтөлбөрүүдээ нээлттэй танилцуулах бол бизнес эрхлэгчидийн зүгээс нийслэл хотод хэрэгжүүлэх төслүүдээ танилцуулах юм.  Уг форум нь Улаанбаатар хотын Худалдааны Танхимын санаачилгаар 2015 оноос эхлэн жил бүр төр хувийн хэвшлийн хамтран ажиллах боломжийг бий болгох зорилгоор зохион байгуулагдсаар уламжлал болоод байна.

 

 

ТАНХИМЫН ГИШҮҮДИЙН “NETWORKING NIGHT” ЭНЭ САРЫН 30-НД БОЛНО.

 

Гишүүн байгууллагуудын хүсэлтээр Networking Night-ийг энэ сарын 30-ны өдөр Бэст Вестерн Премир Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулах боллоо. Урилгаар Гадаад харилцааны яамны сайд Д.Цогтбаатар оролцож “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, экспортийг дэмжих бодлого”-ын талаар танилцуулна. Та бүхэн Networking Night-н үеэр өөрийн байгууллагын бараа бүтээгдэхүүнээ сурталчилах хүсэлтэй байгаа бол бидэнтэй 7700-3883 утсаар болон tuvshinzaya@ubchamber.mn, Purevsuren@ubchamber.mn хаягаар холбогдоно уу.

 

Мөн 1 байгууллагаас 2 хүн оролцох боломжтой ба та бүхэн дээрх утас болон хаягаар бүртгүүлнэ үү.

 

 

ГОЛОМТ БАНК, МСМ ГРУПП НАР ГИШҮҮНЧЛЭЛЭЭ СУНГАЛАА.  


Голомт банк нь 1995 оны 3-р сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Бодь интернэйшнл” ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч дотоод гадаадын харилцагч, түншүүддээ чанарын өндөр түвшинд хүргэн ажиллахын зэрэгцээ компанийн засаглал болон ил тод байдлыг өндөр түвшинд ханган ажилладаг юм.

 

МСМ Групп ХХК нь 1998 онд Монгол улсад байгуулагдсан. Бид 180 гаруй мэргэшсэн, чадварлаг ажиллагсадтайгаар дараах бизнесийн 6 салбарт үйл ажиллагаа явуулж байна.

1. Автомотив

2. Хөдөө аж ахуйн техник

3. Тоног төхөөрөмж

4. Химийн бүтээгдэхүүн

5. Тоног төхөөрөмжийн түрээс

6. Шингэн хүнс

Голомт Банк болон МСМ групп нь “Улаанбаатар хотын Худалдааны Танхим”-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 3 дахь жилдээ бидний үйл ажиллагааг дэмжин гишүүнчлэлээ сунгаж байна. Бизнес эрхлэгчдийн дуу хоолой болоход нэгдэж, тууштай байгаа танай хамт олонд талархал илэрхийлье.

 

“ОЛОН УЛСЫН АРБИТРЫН СЕМИНАР БОЛЛОО”.

 

Shearman & Sterling хуулийн фирм болон Хонконгын олон улсын Арбитрын төв (HKIAC) хамтран “Монгол улс дахь Олон улсын Арбитрын ирээдүйг тодорхойлох нь” сэдэвт олон улсын бага хурлыг 11 сарын 22-нд Шангри-Ла зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

 

Уг бага хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд :

  • Монгол улсын Арбитрын шинэ хууль
  • Монгол улсын олоон улсын хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Арбитрын үйл ажиллагаа ба ирээдүй
  • Уул уурхайн салбар дахь уурхай хаах ажиллагаа ба маргаан шийдвэрлэх
  • “Нэг бүс, Нэг зам” санаачилгын хүрээндэх үйл ажиллагааны хууль, эрх зүйн эрсдлийг удирдах ба маргаан шийдвэрлэх” зэрэг 4 том сэдвийн дор явагдсан юм.

Монгол улсын Арбитрын шинэ хуулийн ололттой  шинэлэг зүйлүүдийг олон талаас нь тайлбарлан, энэхүү шинэ хуулиар Монгол улсад олон улсын Арбитрын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон, Монгол компаниуд, гадаадын компаниудтай бизнесийн маргаан үүсвэл заавал гадаад дахь Арбитраар шийдвэрлүүлэхгүйгээр, Монголдоо Арбитраар шийдвэрлүүлэх эрх зүйн орчин бүрдсэн тухай онцоллоо.

 

Мөн энэ үеэр БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс, нэг зам” төслийн хүрээнд оролцох Монгол компаниуд хууль эрх зүйн эрсдэлээ хэрхэн удирдах талаар Хятад, Хонг Конгийн хуульчид судлаачид үнэтэй зөвлөгөө өгсөн юм.

 

Түүнчлэн ХонгКонгийн Олон улсын Арбитрын төв, Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитрын хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр боллоо.