#.23 Weekly news

 

 

 

“ОЛОН УЛСЫН АРБИТРЫН СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА”.

 

Shearman & Sterling хуулийн фирм болон Хонконгын олон улсын Арбитрын төв (HKIAC) хамтран Улаанбаатар хотноо “Олон улсын Арбитрын семинар”-г 2017 оны 11 сарын 22-ны өдөр Шангри-Ла зочид буудалд  зохион байгуулах гэж байна.

 

Семинар дараах сэдвийн хүрээнд болно. Үүнд:

  1. Монголын Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга
  2. Монголын хөрөнгө оруулалтын хэлэлцээр дахь арбитрын шүүх ба арга хэрэгсэл
  3. Уурхайг татан буулгах түүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэх
  4. Хуулийн эрсдлийг удирдах ба “Нэг бүс , Нэг зам”  санаачилга дахь маргаан

Хэрэв та уг семинарт оролцохыг хүсвэл дараах линкээр орж бүртгүүлнэ үү.

 

http://www.hkiac.org/registration/2017/09.21_international_arbitration_in_mongolia/register.html    

 

http://www.hkiac.org/sites/default/files/ck_filebrowser/PDF/Events/International%20Arbitration%20in%20Mongolia%20%28latest%29_0.pdf

 

 

 

“ТАНХИМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО”

 

Танхимын дүрмийн дагуу Удирдах Зөвлөл улирал тутам хуралдаж, танхимын үйл ажиллагаанд хяналт тавьж, цаашдын чиглэлийг тодорхойлдог билээ.  Энэ удаагийн хурлаар Танхимын хороодыг өргөтгөх шийдвэр гарч, гишүүн байгууллагуудыг уг хороодод орж ажиллах боломжийг бий болголоо.

 

Танхим нь дараах 4 хороотой ажиллаж байна. Үүнд:

 

  1. Үйл ажиллагаа – Гишүүнчлэлийн хороо
  2. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хороо
  3. Эдийн засгийн хөгжлийн хороо
  4. Ая тухтай Улаанбаатар хороо

Гишүүд та бүхэн өөрийн сонирхож байгаа чиглэлээр хороонд орж ажиллах бол Purevsuren@ubchamber.mn хаягаар холбогдон бүртгүүлнэ үү.

 

 

ГИШҮҮД ГИШҮҮНЧЛЭЛЭЭ СУНГАЖ БАЙНА.

 

  1. ЭСТО ХХК нь 2006 оны 2 дугаар сард байгуулагдаж авто замын барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байсан ба 2008 оны 5 дугаар сараас шинэ менежментээр ажиллан автозам, төмөр замын барилга, байгууламж болон барилга угсралтын салбарт хүч түрэн орж ирж, 

улс орныхоо хөгжил дэвшилд татвараар дамжуулан хувь нэмрээ оруулах, өөрийн ажиллаж буй салбартаа чадварлаг бүтээлч хамт олны хүч, тэргүүний менежмент, орчин үеийн техник технологи, олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээн байгуулалтаараа бодитой оролцох эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа ШИНЭ, ЗАЛУУ компанийн нэг юм.

 

ЭСТО ХХК нь “Улаанбаатар хотын Худалдааны Танхим”-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 3 дахь жилдээ бидний үйл ажиллагааг дэмжин гишүүнчлэлээ сунгаж байна. Бизнес эрхлэгчдийн дуу хоолой болоход нэгдэж, тууштай байгаа танай хамт олонд талархал илэрхийлье.

 

  1.  

 

“УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДЭРГЭДЭХ АРБИТР”

 

Гадаад дотоодын бизнес эрхлэгчдийн бизнесийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх зорилгоор УБХТанхим дэргэдээ бие даасан, хараат бус Арбитрыг 2015 оноос байгуулан ажиллаж байна.

 

Арбитраар маргаанаа шийдвэрлүүлэхийн давуу тал нь Арбитрын шийдвэр дэлхийн 150 гаруй оронд заавал биелэгдэх хүчинтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай, аливаа хүнд сурталгүй, Арбитрын ажиллагааг явуулах газар, хэл, арбитрч, хэрэглэх хууль, хуралдаан явуулах журам хугацаа зэргийг талууд өөрсдөө сонгодог.  Түүнчлэн талууд өмгөөлөгч авах, гэрч оролцуулах, шинжээч томилуулах, шийдвэрээ баталгаажуулах эрхтэй байдгаараа ихээхэн давуу талтай юм.

 

УБХТ-ын дэргэдэх Арбитр нь гадаад болон дотоодын мэргэшсэн туршлагатай хуульчидтай бөгөөд Арбитрын зардал бусад Арбитрын зардлаас харьцангүй бага.

 

Арбитрын маргаан хянан шийдвэрлэх загвар заалтыг гэрээндээ тусгаснаар уг Арбитрт харъяалалтай болох юм.

 

Загвар заалт: “Энэхүү гэрээнээс үүссэн аливаа маргаан болон гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой маргааныг Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитрт эцэслэн шийдвэрлүүлэх бөгөөд Арбитрын ажиллагаанд тус Арбитрын маргаан хянан шийдвэрлэх журмыг баримтална. Маргааныг ............ арбитрчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэнэ.