#.21 Weekly news

UBCC WEEKLY NEWS

 

 

“ТЕНДЕРИЙН УРИЛГА ”

 

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар дараах тендерийг зарлаад байна. Үүнд:

 

  1. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилгоор нийслэлд шинээр баригдаж ашиглалтад орсон орон сууц нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

Тендерт оролцогч материалаа 2017 оны 11 сарын 27-ны 14.00 цагаас ирүүлнэ. Санхүүжилт- Нийслэлийн төсөв

 

Дэлгэрэнгүй мэдээллийг http://ub-procurement.mn/tender/6053/show хаягаас авах боломжтой.

“УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ТВ НЭВТРҮҮЛЭГТЭЙ БОЛНО.”

Танхим нь Гишүүн байгууллагуудын бизнесийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор өөрийн гэсэн өнгө төрх бүхий бизнесийн дуу хоолой болсон ТВ нэвтрүүлгийг “Улаанбаатар хотын Худалдааны Танхим үзүүлж байна” нэрийн дор гаргахаар төлөвлөөд эхний дугаарын зураг авалтыг хийж байгааг дуулгахад таатай байна.

Эхний дугаараа бид нийслэл хотын хамгийн том асуудал болох “Агаарын бохирдол” гэсэн сэдвийн хүрээнд хийж байгаа бөгөөд агаарын бохирдлыг бууруулахад бизнесийнхний оролцоо тэр дундаа Гишүүн байгууллагуудын санал санаачилгуудыг бид нэвтрүүлэгтэй оруулж байгаа ба энэ талаар нийтэд мэдээллэх, сурталчилах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар асуудлыг шийдэх боломж байгаа талаар үзүүлэхээр зорьж байна.

Цаашид гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн бизнес эрхлэх орчныг сайжруулах хүрээнд олон дугаарыг гаргахаар төлөвлөж байгаа юм. Иймд гишүүд та бүхэн өөрсдийн тодорхой санал санаачилгыг бидэнд ирүүлж хамтран ажиллахыг уриалж  байна. Мөн та бүхэн гишүүнчлэлийн хураамжаа цаг тухайд нь барагдуулж бидний үйл ажиллагааг үргэлжилүүлэн дэмжинэ гэдэг итгэлтэй байна.

“ТАНХИМЫН УДИРДЛАГА ГИШҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА”

Танхимын Гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн өнөөдөр гишүүн байгууллагуудаа хүлээн авч уулзлаа. Тэрээр  салбар бүрийн төлөөлөл болсон гишүүдтэй уулзаж тэдгээрийн санал хүсэлтийг хүлээн авч, хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Уулзалтын үеэр гишүүдээс олон санал санаачилга гарсан бөгөөд тухайлбал Танхимын хороодыг өргөтгөж гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, гишүүдийн хураамжийг шатлалтай болгох зэрэг асуудлыг тавьсан юм. Цаашид эдгээр ажлуудыг үйл ажилллагааны төлөвлөгөөндөө тусган ажиллахаар болно.

“ТАНХИМЫН ВЭБ САЙТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.”

Тус танхимын албан ёсны вэб сайт болох www.ubchamber.mn  шинэчлэгдэж, гишүүдийн санал хүсэлтийг цаг алдалгүй авч шийдвэрлэх үүднээс Санал хүсэлтийн талбар, долоо хоног тутмын мэдээ, гишүүн байгууллагуудын зар сурталчилгааг байршуулах талбаруудтай боллоо. Мөн вэб сайтнаас та бүхэн жил бүр зохион байгууллагддаг УБ Форум дээр тавигдсан илтгэлүүд, удахгүй болох арга хэмжээний талаарх мэдээлэл болон Танхимын дэргэдэх Арбитрын мэдээ мэдээллийг авах боломжтой юм.