#20 weekly news

 “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ”-ИЙН ЭЗЭД УДАХГҮЙ ТОДОРНО.

 

 

Нийслэлийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын хөгжил дэвшилд томоохон бодитой хувь нэмэр оруулсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн техник технологийн шинэ шийдэлтэй, бүтээн байгуулалтыг цогцлоосон шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах зорилготой “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах ёслолын ажиллагааг энэ сарын 30-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

 

Энэ удаагийн оны шилдэг бүтээн байгуулалтыг дараах 4 төрлөөр шалгаруулах юм.                

Үүнд:     1. Барилга байгууламж

                2. Дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр

                3. Франчайсинг

                4. Брэндинг

 

“КАНАДЫН УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОС, БАЙГАЛИЙН ХИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛ МОНГОЛД АЙЛЧИЛНА.”

 

 

2017 оны 10-р сарын 26, 27-нд уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбарт үйл ажиллагаа явуулдаг нийт 10 компани Канад Улсаас Монгол улсад ирж байгаатай холбогдуулж Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас бизнес уулзалт зохион байгуулах гэж  байна.

 

Монгол Улсад үйл ажиллагаа эхлүүлэх,  тэр дундаа Оюу Толгой төсөлд оролцоход хамтран ажиллах чадварлаг, найдвартай монгол түншүүдийг Канад компаниуд эрэлхийлж байна. Уг арга хэмжээнд оролцох сонирхолтой компаниуд Элчин сайдын яамтай battuya.myagmarsuren@international.gc.ca хаягаар болон + 976 94046661 утсаар  холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл аван бүртгүүлэх боломжтой.

 

“ТЕНДЕРИЙН УРИЛГА ”

 

Цэргийн төв эмнэлэг нь дараах тендерүүдийг зарлаад байна. Үүнд:

 

  1. “Эм тариа нийлүүлэх”  тендер шалгаруулалтын дугаар ЭМ 2017/01
  2. “Хүнс, хуурай хэрэглэл”  тендер шалгаруулалтын дугаар ХХХ 2017/02

Тендерт оролцогч материалаа битүүмжлэн ирүүлэх ба тендерийн баримт бичгийн үнэ болох 50,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр Цэргийн төв эмнэлэг Поликлиникийн нэг цэгийн үйлчилгээ 6 дугаар цонхонд тушаана. Тендерийн материалыг 2017 оны 11 сарын 24-ны 11.00 цагаас өмнө Цэргийн төв эмнэлэгийн эм зүйн албаны ахлах дэслэгч Б.Нямгэрэл /8008-7070, 9983-7473/-д ирүүлнэ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Цэргийн төв эмнэлэг 5 давхарт Эм зүйн албанаас авах боломжтой.

“УУЛ УУРХАЙН БУС САЛБАРЫН ААН-ҮҮДЭД 100 МЯНГАН ДОЛЛАР ХҮРТЛЭХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОЖ БАЙНА.”

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн хүрээнд уул уурхайн бус жижиг дунд ААН-д санхүүгийн дэмжлэг олгож эхлээд 3 сар болж байна. Экспортыг дэмжих төслийн зүгээс олгож буй санхүүгийн дэмжлэг нь Уул уурхайн бус салбарын жижиг, дунд ААН-ийн экспортын өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бизнес стратеги боловсруулах, үйлдвэрлэлийн менежмент шинэчлэл хийх, экспортын бүтээгдэхүүний чанарын туршилт хийх, ОУ-ын чанарын гэрчилгээ авах, экспортын бүтээгдэхүүн нэвтрүүлэх, шаардлагатай сургалтад хамрагдахад ААН-д олгож буй буцалтгүй тусламж юм.  

Төслөөс жижиг, дунд ААН-д тавьж буй шаардлага маш энгийн бөгөөд борлуулалтын жилийн орлого 10,0 мянган ам доллараас 3,0 сая ам долларын хооронд байх, сүүлийн 2 жилийн аль нэг жил нь ашигтай ажилласан, байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөгүй, Экспортын хөгжлийн төлөвлөгөөтэй байх гэх мэт шаардлагыг хангасан бүх ААН хамрагдаж болно.

 

ААН-д олгох санхүүгийн дэмжлэг нь экспортын өрсөлдөөнийг дэмжих зорилгын хүрээнд экспортын шинэ бүтээгдэхүүн бий болгох, экспортын шинэ зах зээлд нэвтрэх, шинэ экспортлогч болоход  жижиг дунд ААН-д тусална. Санхүүгийн дэмжлэг олгох үндэслэл нь ААН-ийн боловсруулсан шаардлага хангасан Экспортын хөгжлийн төлөвлөгөө юм.

 

Экспортын үйл ажиллагааг эрхлэх хүсэлтэй хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгжүүдэд уг төслийн үүд хаалга нээлттэй байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг www.edp.mn хаягаас авах боломжтой.