#.18 Weekly news

ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТӨСЛИЙН УДИРДЛАГА” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАНД УРЬЖ БАЙНА.

 

Олон улсын Төслийн Удирдлагын Институтын (Project Management Institute буюу PMI) Монгол Улс дахь албан ёсны салбар “Пи Эм Ай Монголиа Чаптэр” ТББ (PMI Mongolia Chapter) нь төслийн удирдлагын олон улсын бага хурлыг 4 дэх удаагаа “ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТӨСЛИЙН УДИРДЛАГА” сэдвийн дор 2017 оны 10-р сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Хурлын хөтөлбөрийг  www.pmiconference2017.mn энд дарж үзнэ үү.

 

ТА манай хуралд оролцсоноор салбар бүрийн дараах шилдэг илтгэгчүүдтэй нэг доор уулзах боломжтой:

 

• Сангийн яамны дэд сайд Х. Булгантуяа

• Уул уурхай, дэд бүтцийн тэргүүлэгч компаний удирдлагууд: Мишел Шарон, “Оюу Толгой” ХК-ны далд уурхайн төслийн захирал, Ц.Түмэнцогт, “Эрдэнэс Монгол” компаний гүйцэтгэх захирал

• Банк, санхүүгийн салбарын тэргүүлэгчид: Ө.Ганзориг, Голомт банкны гүйцэтгэх захирал, Арвинд Жоши, Хас банкны дижитал банкны захирал

• Мэдээллийн технологийн шилдэгүүд: Н. Баттулга, “Ай Ти Зоонь” компаний ТУЗ-ийн дарга, Маркус Валтер, “Прайсвотер Кооперхаус” компаний зүүн өмнөд азийн асуудал хариуцсан дижитал төслийн удирдагч

• Бусад салбарын манлайлагчид: Ж. Майзориг, “Эм Ди Эс Ханлекс” хуулийн фирмийн партнер, Малколм Вэйд, “Монголжин прайвет капитал” компаний хөрөнгө оруулалтын захирал

• PMI байгууллагын бусад салбарын шилдэг төслийн удирдагчид: Розанна Хо, Хонконг чаптэрийн ерөнхийлөгч, Николас Лим, Баруун Австралийн чаптэрийн дэд ерөнхийлөгч

Мөн бусад шилдэг илтгэгчдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://pmiconference2017.mn/  энд дарж үзнэ үү.

 

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

| 9919-2868 | 9994-7237