#.16 Weekly news

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ОЛОН УЛСЫН БИЗНЕС КОНСУЛТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.

 

Улаанбаатар хотын Худалдааны Танхим нь бизнесийн салбарт төслийн менежментийг хөгжүүлэх, хамтран төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, үндэсний үйлдвэрлэлийн экспортыг дэмжих, шинэ know-how нэвтрүүлэх, шилдэг техник технологийг нутагшуулах зорилгоор Олон улсын бизнесийн зөвлөлтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцож санамж бичиг байгууллаа.

 

Санамж бичиг байгуулснаар талууд үндэсний ААН байгууллагуудыг олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудтай холбохын зэрэгцээ, бизнесээ өргөжүүлэх боломжуудыг бүрдүүлж өгөх нөхцөл бүрдэж байгаа юм.