#.9 Weekly news

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СИНГАПУР УЛСАД ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ БОЛЛОО.”

 

Улаанбаатар хотын Худалдааны Танхим нь гишүүн байгууллагуудын бизнесийг дэмжиж гадаадад сурталчилах, Монгол-Сингапурын бизнесийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор өнгөрөгч 6 дугаар сард Сингапур улсад албан ёсны Төлөөлөгчийн газартай болсон билээ.  "One Belt One Road initiative" , International Enterprise Singapore хамтран зохион байгуулсан 'Business opportunities in South China and Mongolia' сэдэвт чуулга уулзалтын үеэр Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Сингапур дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Батбаяр “Business opportunities in Mongolia” сэдвээр илтгэл тавьсан юм. Чуулга уулзалтанд 70 орчим Сингапурын бизнесийн байгууллага оролцсон байна.