#.7 Weekly news

UBCC WEEKLY NEWS

 

“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”

 

Дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлцлийг бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндсэн зорилгоор “ Төрийн захиргааны байгууллагын албан хаагч болон албан тушаалтанд хандаж гаргасан гомдлыг  хянан шийдвэрлэх журам”-ын төслийн хэлэлцүүлэг уулзалт өнгөрсөн сарын 31-ны өдөр зохион байгуулагдлаа. 

 

Уг хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулалгчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гишүүд, МҮХАҮТ, УБХТ, АмЧам-ын гишүүн байгууллагууд, Дэлхийн банк төлөөллүүд оролцсон юм.

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Даажамба:

2-3 жил эдийн засгийн өсөлт саарсан үед шинэ засгийн газар эмхлэн байгуулагдсан. МУ-ийн засгийн газар хэд хэдэн нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлсон нь Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эрх зүйн тогтвортой байдлыг бий болгон шинэ түвшинд аваачих явдал юм. Энэ утгаараа 2016 оны 8 сард Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөлд төрийн албан хаагчдаас илүүтэй бизнесийн томоохон төлөөллүүд, гадны олон улсын байгууллагуудын төлөөлөл багтсан. Энэ 1 жилийн хугацаанд холбогдох хууль дүрмүүдийг харах, шаардлагатай тохиолдолд эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэх, шинээр гаргах ажлууд хийгдсэн. Мөн энэ хугацаанд хэд хэдэн гомдол ирснийг хөрөнгө оруулагчийн талд шийдвэрлэж холбогдох төрийн байгууллагуудад алдаагаа засаж залруулах чиглэл өгсөн .

 

Хөрөнгө оруулагчдын зүгээс төр захиргааны байгууллагууд болон төрийн албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой гарах гомдол хүсэлтийг хүлээж авах , энэ харилцааг зохицуулах журмыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар боловсруулсан гэлээ. Тэрээр цааш нь тус журмын төсөлтэй дээр бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нар болон дэлхийн банкны төлөөлөл танилцаж, холбогдох саналуудаа ирүүлсэн ба ингэж байж хэрэгжихүйц журмын төсөл болно гэсэн юм.

 

Өнгөрсөн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 онтой харьцуулахад 5 дахин буурсан, 1990-2016 он хүртэл Монгол улсад 16 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсан бөгөөд үүний дийлэнх хувь буюу 72 хувь нь уул уурхайн салбарлуу төвлөрч орсон гэсэн судалгаа байдаг байна.  Мөн танхимаас бизнесийн итгэлийн индекс гэж судалгаа явуулдаг ба энэ судалгаанд нийт 1500 бизнес эрхлэгч оролцсон.  Нийт судалгаанд оролцогчдын 85 хувь нь Монголд бизнес эрхлэх орчин хангалттай сайн хөгжиж чадаагүй байна гэж үзсэн ба, 2003  онтой харьцуулахад 2015, 2016 онд бизнесийн хүрээ 6-10 хувиар агшсан буюу хөрөнгө оруулалт буурсан гэсэн хариулт өгсөн байна.

 

                                           

“УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ, ХАС БАНК  НАР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА”

 

ХасБанк Уур Амьсгалын Ногоон Сан, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам болон Байгаль Орчин Уур Амьсгалын Сангийн дэмжлэгтэйгээр Ногоон Санхүүжилтийн анхдугаар чуулган”ыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

 

“Боломжийг бодит болгоё” сэдвийн дор явагдсан тус чуулганд эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ эрхэлдэг болон дээрх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахаар сонирхож буй 350 гаруй иргэн ААН, төр засаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд ногоон бизнесийн хөгжил, санхүүжилтын боломжийн талаар хэлэлцэж, гарц шийдлүүдийг танилцуулсан юм.

 

Уг чуулганы үеэр Улаанбаатар хотын Худалдааны Танхим Хас банктай хамтран  Нийслэл хотын агаар, хөрсний бохирдол, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологид суурилсан бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч, бизнес эрхлэгч болон уг бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл, угсралт суурилуулалтын үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурлаа.

 

Тус хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд “Улаанбаатар хотын Ногоон зээлийн сан”-г байгуулж, гэр хорооллын айл өрхүүдэд нүүрс түлэхээс бусад хэлбэрээр халаалтаа шийдэхэд нь бага хүүтэй санхүүжилт олгох замаар агаарын бохирдлыг бууруулахад анхаарч ажиллах юм.

 

 

ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ ЭНЭ САРЫН 8-НЫ ӨДӨР БОЛНО”  

 

Улаанбаатар хотын Худалдааны Танхимын ээлжит “Гишүүдийн уулзалт” Continental зочид буудлын хурлын танхимд  9 дүгээр сарын 08-ны өдрийн 14:00 цагаас зохион байгуулагдах гэж байна.

 

Уулзалтанд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва, Улаанбаатар хотын Хөгжлийн Корпорацийн Гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ, Хас Банкны Эко хэлтсийн захирал Г.Туул, Дэлхийн Банкны Экспортыг дэмжих төслийн мэргэжилтэн Хаш-Эрдэнэ нар урилгаар оролцоно.

 

Уулзалтанд ирснээр та Улаанбаатар хотын 2018 оны төсөв төлөвлөгөө, төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах төслүүд болон ногоон зээл, экспортыг дэмжих төслүүд зэрэг олон мэдээллийг авахаас гадна ивээн тэтгэгч байгууллага болох ТУС солюшин ХХК-аар байгууллагын засаглалын оношлогоо хийлгэх эрхийг хожих боломжтой юм.

 

 

CHINA INTERNATIONAL MEAT INDUSTRY WEEK

 

Хятадын Махны Нийгэмлэг /China Meat Association/ болон Олон улсын махны  хэрэг эрхлэх газар /International Meat Secretariat/ хамтран  “China International Meat Industry Week”-г 2017 оны 10 дугаар сарын 16-20-ны хооронд Qingdao-д  зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээнд 300 орчим махны чиглэлийн үйлдвэр, компаниуд оролцоно. Мөн энэ чиглэлийн бизнес эрхлэгч гишүүд та бүхэн уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй байвал naranzul@ibc.mn хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.