#6. UBCC WEEKLY NEWS

“ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТӨСЛИЙН УДИРДЛАГА” бага хурал

Олон Улсын Төслийн Менежментийн Институц (PMI) нь төслийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын мэдлэг, туршлагыг түгээх, мэргэжилийн ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг хамгийн том байгууллага юм.

 Тус байгууллага нь “Үндэсний хөгжилд хөтлөх төслийн удирдлага” нэртэй бага хурлыг 2017 оны 10 сарын 6,7-ны өдрүүдэд Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Уг бага хурлын зорилго нь нигймийн хөгжлийг бэхжүүлэх, төслийн удирдлагын мэргэжилийн салбарын хөгжлийг тэргүүлэх олон зуун төслийн менежер, удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийг хамтад нь нэг дор цуглуулж төслийн удирдлагын хамгийн сүүлийн үеийн арга аргачилал, шилдэг туршлагаас хуваалцах боломжийг олгох юм.

Бага хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9909-2600 утсаар авах боломжтой.

 

IPHEX 2018”

Энэтхэгийн эм, эмийн бүтээгдэхүүний экспортыг дэмжих зөвлөлөөс Эм зүйн болон Эмчилгээний бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор 6 дахь удаагийн IPHEX-ийг 2018 оны 5 дугаар сарын 8-10-ны хооронд New Delhi хотын Pragati Maidan-д зохион байгуулах гэж байна.

Уг үзэсгэлэнд Энэтхэгийн 350 орчим Эм зүйн болон Эмчилгээний бараа бүтээгдэхүүний салбарын байгууллагууд оролцох юм. Мөн урилгаар 600 гаруй бизнесийн төлөөлөгч нар оролцоно. Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах болон бүртгүүлэх бол www.iphex-india.com хаягаар зочлоно уу.

Энэтхэгийн элчингээс санал болгосны дагуу тухайн салбарын чухал зочин болон импортлогчийн онгоцны тасалбар /нэг тал, 2 тал/ -ын зардлыг зохион байгуулагчийн зүгээс гаргах боломжтой.

 

“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”

МУ-ын засгийн газраас “Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх журам”-ын төслийг санаачилан боловсруулаад байна.

Уг журмын төслийг 2017 оны 8 сарын 31-ны өдөр Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт танилцуулах болоод байна.

“Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх журам”-ын төсөл нь Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт аливаа маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах вэ, маргаан үүссэн тохиолдолд шууд шүүх, олон улсын арбитрт хандахын өмнө хэрхэн шийдвэрлэж болох вэ зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломжийг олгох зорилготой юм.

 

НОГООН САНХҮҮЖИЛТИЙН АНХДУГААР ЧУУЛГАН”  

ХасБанк Уур Амьсгалын Ногоон Сан, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам болон Байгаль Орчин Уур Амьсгалын Сангийн дэмжлэгтэйгээр Ногоон Санхүүжилтийн анхдугаар чуулганыг "Боломжийг бодит болгоё" сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.

Тус чуулган  2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Бэст Вестерн Премьер Туушин зочид буудлын Соёмбо танхимд болох юм.

Чуулганы зорилго нь Иргэд, бизнесүүдэд Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, дэмжлэг, олон улсын чиг хандлагыг таниулан, эрчим хүчний хэрэглээг бууруулах, байгальд ээлтэй бизнес эрхлэхэд шаардлагатай мэдлэг мэдээллийг хүргэж, санхүүжилтийн хүндрэл бэрхшээлийг даван туулах боломжуудыг танилцуулан, түүнийг бодит ажил хэрэг болгох гарц, шийдлийг санал болгох, улмаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсаас олон улсын өмнө хүлээсэн амлалтаа биелүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм.

Эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүний:
ҮЙЛДВЭРЛЭЛ l ХУДАЛДАА l УГСРАЛТ l ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ эсвэл ХУДАЛДАН АВАГЧ ЖДБ, эмэгтэй бизнес эрхлэгч нар оролцох боломжтой ба https://www.xacbank.mn/mn/news/show/494 хаягаар бүртгүүлнэ үү.

Чуулганд оролцсоноор та:

- ХасБанкны “Хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийн хөтөлбөр”
- Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулсан илүү хөнгөлөлттэй зээлийн нөхцөл
- Ногоон санхүүжилтийн шалгуур үзүүлэлт
- Хүлэмжийн хийг бууруулах зээл авч байсан байгууллагуудын туршлагын талаар мэдээлэл авах болно.