#4. UBCC WEEKLY NEWS

“Шинэ гишүүнтэй боллоо”

Спейшлайзд Карьер Консалтинг  ХХК (Specialized Career Consulting LLC) нь анх 2010 онд байгуулагдсан ба Дотоодод хүний нөөцийн зуучлах үйлчилгээ, барилга, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг залуу байгууллага юм. Одоогийн байдлаар 250 гаруй ажилтантай.

Манай шинэхэн гишүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  www.recruit.mn  хаягаар хандана уу.

Спейшлайзд Карьер Консалтинг  ХХК –ийн хамт олонд ажлын амжилт хүсэхийг сацуу манай гишүүнээр элссэнд талархал илэрхийлье.

Specialized Career Consulting LLC was established in 2010, which is a young company for domestic human resource service, construction and foreign trade. Now SCC has over 250 employees.

For more information about our new member, please refer to www.recruit.mn

Thank you for becoming a new member of UBCC.  We wish you all good luck.

 

INDIA PHARMA 2018 & INDIA MEDICAL DEVICE 2018

 Энэтхэгийн засгийн газрын харъяа, Химийн ба Бордоо үржүүлгийн яамны  Эм зүйн хэлтэс, Энэтхэгийн худалдаа аж үйлдвэрийн холбоо хамтран INDIA PHARMA 2018 & INDIA MEDICAL DEVICE 2018 нэртэй 3 дахь удаагийн эрүүл мэндийн тоног төхөөрөмж түүний үйлдвэрлэл, эм зүйн чиглэлийн олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалтыг 2018 оны 2-р сарын 15-17-ний өдрүүдэд Энэтхэгийн Karnataka, Bengaluru дахь Bangalore олон улсын  үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах гэж байна.  

2017 оны 2 дугаар сард зохион байгуулагдсан 2 дахь удаагийн арга хэмжээний үеэр 24 орны 275 эм, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн салбарын төлөөлөл, 10,000 зочид төлөөлөгч нар оролцсон юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.indianpharmaexpo.in -аас авна уу

Department of Pharmaceuticals, Ministry of Chemicals & Fertilizers, Government of India, in association with the Federation of Indian Chamber of Commerce & Industry (FICCI), ,will be organizing the 3rd edition of International Exhibition & Conference on Pharmaceutical & Medical Devices Industry – INDIA PHARMA 2018 & INDIA MEDICAL DEVICE 2018 at Bagalore International Exhibition Centre, Bengaluru, Karnataka from February 15-17,2018.

The 2nd edition of the event held in February 2017 witnessed over 275 exhibitors from the pharmaceuticals & Medical device sectors and 10’000 business visitors.

For more information, please refer to www.indianpharmaexpo.in

 

EIMA AGRIMACH INDIA 2017

Энэтхэгийн Худалдаа аж үйлдэврийн танхимын холбоо Италийн ХАА-н машин тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо хамтран 5 дахь удаагийн EIMA Agrimach India 2017  ХАА-н машин тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалтыг 2017 оны 12 сарын 7-9 өдрүүдэд New Delhi хотын IARI, PUSA –д зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээг Энэтхэгийн ХАА, нийгмийн халамжийн яам хамтран зохион байгуулана.

4 дэх удаагийн EIMA Agrimach India 2015 онд зохион байгуулагдаж байсан ба Энэтхэг, Турк, Испани, Итали, Япон зэрэг улсын 400 орчим байгууллага оролцсон.

Дэлгэрэнгүй мэдээллийг ноён Jasmeet Singh /FICCI-ийн ХАА-н салбар хариуцсан дарга/ утас: 00911123487503 гар утас: 9818724323 утсаар болон jasmeet.singh@ficci.com хаягаас авна уу.

Энэтхэгиин элчингээс санал болгосны дагуу оролцогч гадны төлөөлөгчдийн 2 талын онгоцны тасалбар, буудлын зардлыг зохион байгуулагчийн зүгээс гаргах боломжтой.

Federation of Indian Chamber of Commerce & Industry (FICCI) jointly with FEDERUNACOMA (Italian Agricultural Machinery Manufacturers Federation) are organizing fifth edition of EIMA Agrimach 2017, an international exhibition & conference on Agricultural mamchineries and equipment from December 7-9, 2017 at IARI, PUSA, New Delhi, India. Ministry of Agricultural & Welfare, Government of India is the co-organizer of the event.

The fourth edition of EIMA Agrimach India organized in 2015 and the exhibition witnessed participation from over 400 Indian and International companies including Italy, Japan, Spain, Turkey.

For more information please contact: Mr. Jasmeet Singh, Head of Agriculture, FICCI, tel:00911123487503, mobile: 9818724323 email: jasmeet.singh@ficci.com

Hosted foreign delegates maybe provided both side economy class air ticket with shortest route and hotel accommodation in Delhi, India on the recommendation of this Embassy.  

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛ МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАТАЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО.

Монголын бизнесийн зөвлөл Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах хөрөнгө оруулагчдийн уулзалтыг 2017 оны 8 сарын 14-ны 16:45 минутанд Blue Sky зочид буудлын Diamond танхимд зохион байгууллаа.

Уулзалтанд  УБХТ, МБЗ-ийн гишүүн байгууллагууд, Канадын элчин сайдын яам, Орос Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд зэрэг 300 гаруй зочид төлөөлөгч нар оролцлоо.

Уулзалтын үеэр МУ-ын гадаад бодлого, татварын орчин, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, ХАА зэрэг олон сэдвийн хүрээнд санал солилцлоо.

Түүнчлэн Ерөнхийлөгч Баттулга 2008-2012 онд  Зам Тээвэр Хот Байгуулалтын Сайд байхдаа Азийн Хөгжлийн Банкны төслөөр  Замын үүд-Алтанбулагын хоорондох 1100 км замын төсөл, төмөр замын төсөл, Орос-Хятадыг холбосон 5000км замын төсөл, 21 аймгийг жишиг сум болгох төслөөр Баянхонгор аймгийг тохижуулах төслийг санаачилж, батлуулсан байна. Эдгээр төслүүд дээр хөрөнгө оруулж ажиллах боломжтой талаар бизнесийнхэнд танилцууллаа.

9 сарын 4-8 ны хооронд олон улсын Ерөнхийлөгч нарын уулзалт Владимостокт болох бөгөөд уг Форумд  Бизнесийнхэнийг оролцохыг уриаллаа.  Бизнесийнхэн өөрсдийнхөө үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ сурталчилж оролцох боломжтой ба оролцох байгууллагыг Ерөнхийлөгчийн Тамгын Газар дээр бүртгэж байгаа юм байна.

Уулзалтын таллаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://bcmongolia.org/news/detail/recap-of-the-bcm-special-monthly-meeting-in-august-with-president-battulga-khaltmaa хаягаас авна уу.

 

 “ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИНД” нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна

 “ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИНД” нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 8 сарын 31-ны өдрийг хүртэл санал авч байна. Уг хуулийн төсөлд Танхим гишүүн байгууллангуудынхаа саналыг нэгтгэн оруулах тул та бүхэн саналаа ирүүлнэ үү.  

Та бүхэн уг хуулийн төслийн өөрчлөлтийг дараах вэб сайтаас үзэх боломжтой. https://tender.gov.mn/mn/news/detail/1500461001327