#2. UBCC WEEKLY NEWS

 

Утааг хамтдаа устгая уралдааны талаар

Ариг Банк нь Улаанбаатар хотын гэр хорооллын утааг богино хугацаанд бууруулах, улмаар үгүй болгох шийдлийг олж практикт нэвтрүүлэх ажлыг санаачлан 100 сая төгрөгийн шагналын сантай  Инновацийн уралдаан  (http://sustainable.arigbank.mn/) зарлаад байгаа билээ.

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр УТААГ ХАМТДАА УСТГАЯ! чуулганыг Даян дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэнтэй хамтран Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. https://www.arigbank.mn/News/mn/139;   https://www.youtube.com/watch?v=JoRsuOMqFw холбоосуудаар форумд оролцогчдын дэвшүүлсэн санал санаануудтай видео хэлбэрээр танилцаж болно. 

Агаарын бохирдлыг бууруулах талаар

  • 2017 оны 7-р сарын 24-ний өдөр Танхимын Ая тухтай Улаанбаатар хорооны дарга Б.Батсайхан Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалантай уулзаж, агаарын бохирдлыг бууруулах талаар нийслэлээс авч хэрэгжүүлсэн ажилтай танилцлаа.   Агаарын бохирдлыг бууруулах талаар олон төрлийн судалгаа, шинжилгээ хийсэн байна. Нийслэлд 220 гаруй мянган айл өрх гэр хороололд байгаагын 16.2 хувь нь нэн ядуу, 40 хувь нь гэрт амьдардаг гэсэн судалгаа байдаг ба гэр дулааны алдагдал маш их байдаг байна. Түүнчлэн хувийн байшингуудын 90 хувь нь МУ-ын Барилгын норм ба дүрмийн шаардлагад нийцэхгүй дулаан алдагдалтай байдаг ажээ. Мөн агаарт байгаа тоосонцрын 19 хувь нь хог хаягдал шатааснаас үүдэлтэй байдаг тухай албаны хүмүүс мэдэгдэж байна.Байгаль орчны яам Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулсан ба түүнтэй уялдуулж хот энэ жил мастер төлөвлөгөө боловсруулах талаар дурдлаа.Жил бүрийн 6 сард агаарын бохирдлыг бууруулах талын мэргэжилтэн, эрдэмтэд чуулдаг бөгөөд энэ чуулганаар нийслэлд ирсэн төслүүдийг танилцуулж дэмжих үү үгүй юу гэдгийг шийддэг байна.

 

  • Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2017.08.01/ боллоо. Хуралдаанд тус Үндэсний хорооны дарга, гишүүд болон бусад төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга, төсөл хэрэгжүүлэгч нар оролцлоо.Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат “Зуны улиралд агаарын бохирдол бага ч бид өвлөөс урьтаж боломжит бүх бэлтгэлийг дор бүрнээ хангаж, иргэн бүрийн эрүүл орчны төлөө идэвхтэй, үр дүнтэй ажиллах хэрэгтэй”-г онцоллоо.Хурлаар “Ногоон зээл”-ийн сан, өвөлжилтийн бэлтгэл, цахилгааны ачаалал бууруулах чиглэлээр хийж буй ажлын хэрэгжилт, явц зэрэг асуудлыг хэлэлцлээ.2017 оны эхний хагас жилийн байдлаар гэр хорооллын 114,512 хэрэглэгчдэд 3,363 сая төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлж, нийт 6,363 өрхийг шинээр цахилгаан эрчим хүчээр хангаад байна гэж Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох танилцууллаа.Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хурлын үеэр дараах чиглэлээр үүрэг өглөө. Үүнд:“Ногоон зээл”-ийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд,Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төвлөрсөн дулаан хангамжид холбох чиглэлийн ажлуудыг эрчимжүүлэхийг Эрчим хүчний яаманд,Шөнийн цахилгааны хөнгөлөлттэй тарифыг үргэлжлүүлэж, бэлтгэл ажлыг хангахыг Эрчим хүчний яаманд,Хорооны ажлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг шуурхайлахыг онцгойлон анхаарч, намрын улиралд багтаан бүрэн биелүүлэхийг холбогдох яам, нийслэлийн удирдлагуудад үүрэгдлээ.Мөн тэрээр “Засгийн газар зуух тарааж, түлш шинэчилж агаарын бохирдолтой тэмцэхгүй. Утаа үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээр утаатай тэмцэнэ гэж байхгүй” гэдгийг хэллээ.

Монголбанкны алт худалдан авалт нэмэгдэж байна.

Монголбанканд тушаах алтны хэмжээ өнгөрсөн долоо хоногийн зарим өдрүүдэд 500-800 кг болж, нэмэгдлээ. Жирийн өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 100-200 кг алт тушаадаг бөгөөд алтны үнэ өсөлттэй байгаатай холбоотой гэж үзэж байна.

Тодруулбал, Монголбанкны алт худалдан авах үнэ өнөөдрийн байдлаар нэг грамм нь 99,294.94 төгрөг болсон бөгөөд энэ нь сүүлийн хоёр сарын хамгийн өндөр үнэ болсон байна.

Монголбанк нь өнгөрсөн оны сүүлээс алтны үнийг Лондонгийн үнэт металлын захын үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч эхэлсэн бөгөөд он гарснаас хойших долоон сарын хугацаанд Монголбанканд нийт 8.94 тонн алт тушаагаад байна.