Монгол-Австрийн Бизнес форум 8 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн Монгол-Австрийн бизнес форум 2017 оны 6 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо 8 дахь жилдээ болж өнгөрлөө. 

Уг форум нь хоёр улсын худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ бизнесийн боломжуудыг нээж өгөх зорилготой юм. 

Энэ удаагийн форумд Австри улсын Бээжин дахь элчин сайдын худалдааны консул Martin Glatz, худалдааны атташе Michael Tancsits болон Австрийн худалдааны төлөөлөгчид, тэр дундаа банк санхүүгийн байгууллагын төлөөлөл, эрүүл мэнд, тусгай зориулалтын машин тоног төхөөрөмж, хэвлэл, тайз чимэглэлийн туршлагатай төлөөллүүд оролцсоноороо онцлог байлаа.

Монгол талаас УБХТ, МҮХАҮТанхим, BCM ба тэдгээрийн гишүүн байгууллагууд оролцож, харилцан санал солилцсон юм. 

 

Шинэ мэдээ