“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д нэр дэвшүүлэх гишүүн ААНБ-ийн материал хүлээн авч байна.

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах арга хэмжээг НЗДТГ-аас 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. 

Энэ удаагийн оны шилдэг бүтээн байгуулалтыг дараах 4 нэр төрөлд нэр дэвшүүлж сонгон шалгаруулах юм. 

  1. Барилга байгууламж /2016 оны 10 сарын 15-ны дотор ашиглалтанд орсон байх/
  2. Дэвшилтэт шинэ техник, технологи бүхий үйлдвэр
  3. Франчайзинг /сүүлийн 3 жилд нэвтрүүлсэн байх/
  4. Брэндинг

Дээрх нөхцөлийг хангасан ААНБ 2016 оны 10 сарын 20-ны дотор материалаа НЗДТГ-ын бодлого төлөвлөлтийн хэлтэс /327190, 99003933/ болон УБХТанхимд /77003883/, tuvshinzaya@ubchamber.mn хаягаар ирүүлнэ үү. 

Бүрдүүлэх материал:

  1. “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан албан бичиг
  2. Нэвтрүүлсэн байгууллагын танилцуулга /3 хуудас/
  3. Нэр дэвшүүлж буй бүтээн байгуулалтын танилцуулга /7 хуудас/
  • Ач холбогдол
  • Онцлог
  • Тайлбар
  • Тооцоолол
  • Схем
  • Хөрөнгө оруулалтын хэмжээ
  • Фото зураг