Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитрт ажилд урьж байна

Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх

Арбитрт ажилд урьж байна

 

Улаанбаатар хотын Худалдааны Танхим нь нийслэл хотын бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, бизнесийн болоод хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагуудын санаачилгаар 2015 оны 3 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд дэргэдээ бизнесийн маргааныг хараат бусаар хянан шийдвэрлэх зорилгоор арбитр байгуулан ажиллаж байна.

 

Ажлын байрны нэр: Арбитрын ажлын албаны дарга

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

- Эрх зүйч мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй /олон улсын эрх зүй,     

   маркетинг, бизнесийн удирдлагын ажлын туршлага, мэдлэгтэй бол давуу талтай/; 

- 5-с доошгүй жил шүүх болон арбитраар ажилласан туршлагатай;

- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;

- Илтгэл, танилцуулга хийх чадвартай байх;

- Үнэнч шударга, харилцааны соёлтой байх;

- Урьдчилан төлөвлөх, удирдан зохион байгуулах чадвартай байх;

- Тогтвор суурьшилтай ажиллах.

 

Ажлын цаг:             Бүтэн

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

Арбитрын өдөр тутмын ажлыг хэвийн явуулахад дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

  • Арбитр, эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг хууль, дүрмийн дагуу зохион байгуулах;
  • Арбитрчийг бэлтгэх, сургах, бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;
  • Арбитрын үйл ажиллагааны чиглэлээр судалгааны ажил хийх, хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төсөлд санал өгөх, байр сууриа илэрхийлэх;
  • Арбитрын тухай хууль тогтоомж, арбитр, зуучлалын үйл ажиллагааг сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл хийх, сургалт, семинар зохион байгуулах, бусад байгууллага, иргэнтэй хамтран ажиллах;
  • Арбитрчид арбитрын ажиллагаа, эвлэрүүлэн зуучлагчид эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг хууль, дүрмийн дагуу явуулахад нь зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх;
  • Олон улсын арбитрын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.

 

Хүсэлт гаргах:

 

Сонирхсон хүмүүс ажилд орох өргөдөл, анкетаа tuvshinzaya@ubchamber.mn хаягаар явуулна уу. Өргөдлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хүлээн авна. Холбоо барих утас: 88113229