Монгол БНЧУ-ын бизнес эрхлэгчид уулзалт хийлээ

          УБХТ-ын Гүйцэтгэх захирал О.Амартүвшин болон тус танхимын гишүүн зарим байгууллагууд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Хангарьд ордонд БНЧУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Mилослав Сташек тэргүүтэй бизнесийн төлөөллүүдтэй уулзаж, санал солилцсон юм. 

 Энэхүү уулзалтанд Уул уурхай, Хүнс, ХАА, Тээвэр логистик зэрэг салбар бүрийн төлөөлөл ирсэн бөгөөд хоёр улсын бизнес эрхлэгчдийг харилцан хамтран ажиллах боломжийг олгосон уулзалт болж өндөрлөлөө.