Санхүү, Хөрөнгө оруулалтын хороо

ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:

  • Хөрөнгө оруулалтыг дэмжих, төслийн санхүүжилтын чиглэлээр санаачилга гарган ажиллаж үүнд чиглэсэн төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох, дэмжлэг үзүүлэх, сурталчилах;
  • Хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор сан байгуулан ажиллуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжилт хийх, зохион байгуулах;
  • Хөрөнгө оруулалтын чиглэлээр гадаад улсын нийслэл хотууд болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцох, хэлэлцээр хийх зэрэг ажлыг санаачилан ажил хэрэг болгох;
  • Гадаад хөрөнгө оруулалтыг татах, дотоодын зах зээлийг хөгжүүлэхийн тулд гадаад дотоодод сурталчилах, гишүүдийнхээ бизнесийн боломжийг нэмэгдүүлэх замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;