Эрхэм хүндэт нийслэлчүүд болон бизнес эрхлэгчид ээ, Улаанбаатар хотод бизнесийн үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй томоохон компани нэгдэн Улаанбаатар хотын Худалдааны Танхимыг 2015 оны эхээр байгуулсан билээ.

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Эрхэм хүндэт нийслэлчүүд болон бизнес эрхлэгчид ээ

Улаанбаатар хотод бизнесийн үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй томоохон компани нэгдэн Улаанбаатар хотын Худалдааны Танхимыг 2015 оны эхээр байгуулсан билээ.

Улаанбаатар хот хурдацтайгаар өөрчлөгдөн, өргөжин тэлж байгаа. Бид дэлхийн томоохон хотуудын адил нийгэм, эдийн засгийн олон асуудалтай нүүр тулж байна. Эдгээр асуудлыг шийдэж амьдралын түвшин, ажиллах орчноо сайжруулах нь хотын дарга, хотын захиргааны ажил төдийгүй Улаанбаатар хотын бүхий л оршин суугчид түүний дотор бизнес эрхлэгчдийн үүрэг билээ.

Аливаа хотын оршин суугчид тогтвортой орлоготой байж тухайн хот цэцэглэн хөгждөг. Тиймээс Улаанбаатар хотыг гадаадын болон дотоодын бизнес эрхлэгчэд бизнес эрхлэх, шинээр хөрөнгө оруулалт хийх, ажлын байрыг олноор бий болгох, таатай орчныг бүрдүүлэх учиртай.

Чингэхийн тулд гишүүдийнхээ дуу хоолойг нийслэлийн болон төр засгийн удирдлагуудад хүргэж хамтран ажиллах нь Танхимын нэг гол зорилго юм. Нийслэлд хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүдэд хувийн хэвшлийг РРР буюу концессийн хэлбэрээр оролцуулж үр ашгийг нь дээшлүүлэхэд хот болон гишүүдтэйгээ идэвхитэй хамтран ажиллана.

Хот аялал жуулчлалаа хөгжүүлж иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх жишгийг удирдлага болгон аялал жуулчлалын чөлөөт бүс бий болгох, үйлчилгээний стандартыг сайжруулах зэрэг чиглэлээр ажиллахаас гадна Улаанбаатар хотод олон улсын санхүүгийн төв байгуулахад онцгой ач холбогдол өгөх болно.

Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бие даасан арбитрыг Танхимынхаа дэргэд байгуулсаныг дуулгахад таатай байна.