Бидний тухай

Улаанбаатар хотын Худалдааны Танхим (УБХТ) нийслэл хотод бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллага юм.

Танхимын зорилго нь нийслэлийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хөгжлийн бодлого боловсруулахад бизнесийнхэний оновчтой санаа санаачлагыг эрх бүхий байгууллагуудад хүргэхэд оршиж байна.

Нийслэл хотыг цэвэр цэмцгэр, аюулгүй, иргэдийн тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд худалдааны танхим нэн тэргүүнд анхааран ажиллахаас гадна гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцлийг бүрдүүлж, цаашлаад санхүүгийн төв хот болгохоор зорин ажиллана.

Бидний хийсэн эхний ажил “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2015” нэрийн дор бизнесийн төлөөлөл болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд мөн хотын удирдлагатай хамтран форум зохион байгуулсан. Энэ үеэр УБХТ болон Улаанбаатар хотын захиргаа бизнесийнхэнийг дэмжин ажиллахад харилцан тохиролцож санамж бичигт гарын үсэг зурлаа. Түүнчилэн 2015 оны 10 сард Улаанбаатар хотын Хөгжлийн Корпорацийн ТУЗ-д танхимаас гурван гишүүд сонгогдон ажиллаж байна. Ингэснээр төр, хувийн хэвшлийнхэний хамтран хэрэгжүүлэх РРР төслийг хэрэгжүүлэх боломж бүрэн нээгдэж байгаа юм. УБХТ 2016 оны 01 сарын 20 нд Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран “Улаанбаатар Худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Мөн Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн салбар бүрийн бизнесийн байгууллагууд, мэргэжлийн холбоодтой  уулзаж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллаж байна. Үүний дагуу нийслэлийн хэмжээнд бизнес эрхлэдэг байгууллагуудыг оролцуулсан судалгааны ажлууд үргэлжилсээр байна. Түүнчилэн бид Аялал Жуулчлалын холбоотой санамж бичиг байгуулж, хэд хэдэн чухал асуудлыг шийдэж нийслэл хоттой хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.