Улаанбаатар хотын Худалдааны Танхим өөрсдийн гэсэн төгөлтэй боллоо

 

​Улаанбаатар хотын Худалдааны Танхимаас өнгөрсөн ням гарагт “Дэлхийн мод тарих өдөр”-ийг тохиолдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д гишүүн байгууллагын төлөөллүүдтэй өөрсдийн гэсэн төгөлөө байгууллаа. Мод тарих өдөрлөгт 10 гаруй гишүүн компаниудын нийт 50 гаруй төлөөллүүд оролцсон юм. 

“Капитрон” банкны хэрэгжилтийн эрсдэлийн шинжээч С.Маналмаа: Мод тарих өдрийг тохиолдуулан танхимаас анх удаа өөрсдийн гэсэн төгөлтэй болох үйл ажиллагааг зохион байгуулсан нь маш сайхан санагдаж байна. Манай банк өөрсдийн гэсэн үрийг танхимын төгөлд суулгасандаа баяртай байна.

“Петровис” ХХК-ны үйл ажиллагаа эрхэлсэн захирал П.Эрдэнэсайхан: Зөв зүйтэй сайхан үйл ажиллагаа болж байна. Компаниа төлөөлж өнөөдрийн арга хэмжээнд орон нэг насны үйлдэх ёстой буяныхаа нэгийг нь үйлдсэндээ баяртай байна. 

 

 

Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын Худалдааны Танхимаас олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тэдний нэг нь өөрсдийн гэсэн төгөлтэй болох явдал байлаа. Газраас ургах мод жилээс жилд урган өндөр болдог шиг бидний ажил ч гэсэн үргэлж дэвшин дээшилж байх болтугай. 

 

 

 

Шинэ мэдээ