Монголд өвлийн улиралд ургийн эндэгдэл 3.5 дахин өсдөг

Агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авахгүй байх эс үйлдлийн улмаас хүүхдийн өвчлөлийг анагаах зардал 2025 он хүртэл 33 хувиар нэмэгдэнэ гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдээллээ. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагуудын зардал жил бүр 4.8 тэрбум төгрөг буюу 2025 он хүртэл 24.5 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Өвчтэй хүүхдээ асрах эцэг, эхийн хөдөлмөрийн бүтээмжийн зардлыг авч үзвэл эс үйлдлийн зардлын нийт дүн 46.6 тэрбум төгрөг болж байгаа юм. Мөн агаарын бохирдлын эсрэг тэмцэхгүй байх нь 2025 онд 1.2 сая хоног хэвтэн эмчлүүлэх, 145 мянган удаа амбулаториор эмчид үзүүлэх нэмэлт ачааллыг эрүүл мэндийн салбарт үүрүүлнэ гэж анхаарууллаа.

Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд эхийн хэвлийд бий болсон цагаас эхлэн сөргөөр нөлөөлдөг байна. Тухайлбал, Монгол Улсад ургийн эндэгдэл өвлийн улиралд зуны улирлаас 3.5 дахин өсдөг гэсэн мэдээллийг НҮБ-ын Хүүхдийн сангаас өгсөн нь анхаарал татаж байна.

2019 оны төсвийн төсөлд агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд нийт 146.2 тэрбум төгрөгийн зардал тусгаснаас 80 тэрбум төгрөгөөр танаж батлаад байгаа юм. Энэ хүрээнд гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт, сайжруулсан түлшний хөнгөлөлтөд санхүүжилтийн зарцуулахаар төлөвлөсөн байна. Харин янданд индукцийн аргаар бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмж суурилуулах зардлыг УИХ дэмжээгүй юм.

Шинэ мэдээ