Монгол Улсын Хөгжлийн банкнаас дараах тендерийг зарлаж байна

Монгол Улсын Хөгжлийн банкнаас дараах тендерийг зарлаж байна

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

“Монгол Улсын Хөгжлийн банктай холбоотой шүүхийн маргаанд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх” хүсэлтэй өмгөөллийн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Мэдүүлгийг албан бичгээр ирүүлэх ба зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг хавсаргана:

      1. өмгөөллийн хуулийн этгээдийн танилцуулга, туршлага, түүний дотор банк, санхүү, зээл, компанийн эрх зүйн салбарт хууль зүйн үйлчилгээ үзүүлж, энэ чиглэлээр шүүхийн хэрэг, маргаанд оролцож байсан туршлагыг илтгэх ажлын жагсаалт;
      2. өмгөөллийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
      3. өмгөөллийн хуулийн этгээдийн багт ажиллах өмгөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой бичиг баримтууд:
  • өмгөөлөгчийн товч танилцуулга /CV/, ажлын туршлага, түүний дотор банк, санхүү, зээл, компанийн эрх зүйн салбарт хууль зүйн үйлчилгээ үзүүлж, энэ чиглэлээр шүүхийн хэрэг, маргаанд оролцож байсан туршлагыг илтгэх ажлын жагсаалт;
  • хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  • шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ, үнэмлэхийн хуулбар;
  • дипломын хуулбар.
      1. өмгөөллийн хуулийн этгээдийн 2016, 2017 оны аудитлагдсан санхүүгийн тайлан;
      2. татварын өргүй тухай татварын байгууллагын тодорхойлолт;
      3. нийгмийн даатгалын өр төлбөргүй тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;
      4. туршлага, ур чадвар, нэр хүндийг үнэлэх бусад мэдээлэл.

Зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцохыг зөвшөөрнө.

Мэдүүлэгт үндэслэн зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргаж, саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлнэ. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна.

Сонирхсон этгээд мэдүүлгээ дугтуйд хийж, битүүмжлэн дор дурдсан хаягаар 2018 оны 08 дугаар сарын 15 –ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 19,

Монгол Улсын Хөгжлийн банкны байр, 11 давхар, 1111 тоот өрөө

ахлах мэргэжилтэн С.Батзориг. Утас: 70130513-555

Шинэ мэдээ