Өнөөдрийн онцлох үйл явдлууд

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МОНГОЛ УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Монголбанк Эдийн засаг тогтворжиж, хэвийн үеийн үйл ажиллагаанд шилжиж байна гэж 2017 оны жилийн тайлангаа танилцуулах үеэр мэдэгдлээ. 2017 он бол Монгол Улсын макро эдийн засаг тогтворжиж өсөлт ажиглагдаж эхэлснээрээ онцлог байсан бөгөөд инфляци Төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж, ДНБ-ий өсөлт, зээлжих зэрэглэл, гадаад өрийн тогтвортой байдал төсөв болон төлбөрийн тэнцэл зэрэг олон үзүүлэлт эдийн засагт итгэх итгэл сэргэж, макро орчин сайжирсныг харуулж байна гэж тайланд дурджээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Энэ оны эхний улиралд улсын хэмжээнд дотоодын үйлдвэрлэгчид 35.2 сая литр амтат ус, ундаа үйлдвэрлэжээ. Манай улсын дотоодын ундаа, усны нийт хэрэглээний дийлэнх хувийг “APU”, “Витафит”, “GN Beverages” зэрэг компаниуд эзэлж байгаа юм. Хүн амын эрүүл мэндийн боловсрол дээшлэхийн хэрээр эрүүл ауйн шаардлага хангасан ус, ялангуяа эрдэс усны хэрэглээ нэмэгдэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлснээр дотоодын зах зээлд ундааны 60, жимсний шүүсний 80 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Дэлхийн банкны хэрэгжүүлж буй экспортыг дэмжих төслийн хүрээнд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш 34 аж ахуйн нэгж 520 гаруй мянган ам.долларын санхүүжилт авсан бөгөөд санхүүжилтээ хүлээж буй 100 гаруй аж нэгж байгааг мэдээллээ. 2017 оны эцсийн байдлаар Монгол Улс 6.2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолсны 21 хувь нь уул уурхайн бус бүтээгдэхүүн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг ноос ноолуур арьс ширний экспорт тэргүүлж байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Энэ оны эхний улиралд Монголд Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 6.1 хувиар өсч, 3.2 их наяд төгрөгт хүрсэн нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт боллоо. Шинжээчид нүүрсний экспортод тулгарч байгаа бэрхшээлийн улмаас өсөлтийн хурд тийм ч ихээр дээшлэхгүй хэмээн таамаглаж байсан ч эерэг үзүүлэлттэй гарсан байна. Үзүүлэлтээс харахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 10 хувиар, нүүрсний экспорт 3.4 хувиар өсчээ. 

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ОЛОН УЛСАД:
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Фэйсбүүк хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдуулсан байж болзошгүй хэмээн 200 шахам аппликэйшний үйл ажиллагааг түр хягаарлажээ. Энэ хугацаанд эдгээр аппликэйшнуудыг галгах явц үргэлжилж байгаа бөгөөд хэрвээ буруутай нь тогтоогдох юм бол Фэйсбүүкээс бүрэн устгах арга хэмжээ авна хэмээн мэдэгдлээ.

 

Дэлгэрэнгүй: http://money.cnn.com/2018/05/14/technology/facebook-apps-suspended-data/index.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Худалдааны дайн үүсэх бас нэгэн шалтгаан болоод байсан асууд бол АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дотоодын үйлвэрлэгчдээ БНХАУ-ын “ZTE” компанид нийлүүлэлт хийхгүй байхыг шаардсан явдал билээ. Тэгвэл энэ тал дээр Д.Трамп нааштай хандаж байгаа талаар мэдээллээ.

 

Дэлгэрэнгүй: https://www.bloomberg.com/news/articles/2018-05-14/trump-s-reversal-on-china-s-zte-penalty-sparks-bipartisan-rebuke

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн “HSBC” банк дэлхийд анхны томоохон хэмжээний гадаад худалдааны гүйлгээг блокчэйн ашиглан өнгөрсөн долоо хоногт амжилттай хийснээ зарлалаа.

 

Дэлгэрэнгүй:https://www.cnbc.com/2018/05/14/hsbc-makes-worlds-first-trade-finance-transaction-using-blockchain.html