Засгийн газар хоорондын чуулга уулзалт эхэлжээ

Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо Засгийн газар хоорондын чуулга уулзалт өчигдөр нээгджээ. Энэ удаагийн чуулга уулзалтад 140 гаруй улс орон, бүс нутгийн төлөөлөгчид, олон улсын байгууллагын 4000 гаруй төлөөлөгч оролцож байна. Тус арга хэмжээний хүрээнд инновац, дэлхийн засаглалыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах, зохиомол оюун ухааныг идэвхтэй ашиглах, хүн төрөлхтний ирээдүйн өөрлчлөлтөд технологи хэр зэрэг нөлөөлөх зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо солилцсон байна.

АНЭУ-ын дэд ерөнхийлөгч, ерөнхий сайд Мохаммед чуулганы нээлтийн өмнө хэлэхдээ "Засгийн газар хоорондын чуулга уулзалтын гол зорилт нь хүн төрөлхтний нийгмийн өөр өөр салбарын хөгжлийн чиг хандлагыг урьдчилан таамаглахын зэрэгцээ үүнд тохирсон сайжруулах арга хэмжээ авах явдал юм. Чуулга уулзалт олон төрлийн хамтын хүчин зүтгэл, санаа бодлоор дамжуулан ард түмэнд үр өгөөжөө өгөх болно" хэмээн онцолжээ.

Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Клаус Шваб нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ "Аж үйлдвэрлэлийн IV хувьсгал хурдацтай, ээдрээтэй өөрчлөлт, тодорхойгүй хүчин зүйлсийг авчирлаа. Үүний зэрэгцээ дэлхийн засаглал ч дөрвөн замын уулзварт ирээд байна. Тогтвортой хөгжил, багтаамжтай “Даяаршил 4.0”-ээр цаашдын эрсдэл, сорилтыг даван туулах ёстой" гэж онцолсон байна.

Энэ удаагийн засгийн газар хоорондын чуулга уулзалт гурван өдөр үргэлжилж, хурлын үеэр 16 форум, 200 гаруй хурал болж, 600 гаруй илтгэгч урилгаар санал бодлоо хуваалцах юм.

Засгийн газар хоорондын чуулга уулзалт эхэлжээ

Засгийн газар хоорондын чуулга уулзалт эхэлжээ

Засгийн газар хоорондын чуулга уулзалт эхэлжээ

Шинэ мэдээ