26 компанийн 1,046,717 хувьцаа арилжжээ

2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 1,046,717 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс 'Тээвэр-Ачлал' (ACL+15.00%) болон 'Бөөний Худалдаа' (BHL+9.03) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Ремекон' (RMC-14.91)  болон 'Бэрх Уул' (BEU-12.05%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр 'TOP 20' индекс 19,122.36 нэгж болж 0.68 хувиар унсан бол зах зээлийн үнэлгээ 2,354,653,792,553 төгрөг боллоо

Шинэ мэдээ