"Агаарын бохирдолд барилгын салбарын оролцоо" сэдвээр хэлэлцүүлэг боллоо

Агаарын бохирдол жил бүр улам нэмэгдэж, утаа хэмээх гамшигын асуудалд барилгын салбар нь хэрхэн нөлөөлж болох талаар "Улаанбаатар хотын худалдааны танхим"-ын гишүүдийн болон барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийнхэн оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Уг хэлэлцүүлэгээр барилгын бизнес эрхлэгчид тулгамдсан асуудлууд болоэ агаарын бохирдлын эсрэг авч болох шийдлүүдийг хэлэлцсэн юм.