“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалт энэ сарын 20-ны өдөр зохион байгуулагдана

Гишүүд та бүхнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар - Хөрөнгө оруулалт 2017” бизнес чуулга уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Чуулга уулзалт 2017 оны 02 сарын 20-ны өдөр “Шангри-Ла зочид буудлын Балл рүүмд” 09:00-13:00 цагийн хооронд болно.

Чуулга уулзалтын зорилго нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Түүнчлэн “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм.  Гадаад, дотоодын  төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх  хаврын бүтээн байгуулалтын ажлаа  нийслэлээс ил тод  зарлаж,   аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа танилцуулна.

Уулзалтад УИХ болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө  оруулагчид оролцоно.

Гишүүн та танхимын 7700-3883 утсаар болон Info@ubchamber.mn хаягаар бүртгүүлнэ үү. 

Шинэ мэдээ