Лабораторийн технологийн дэвшил 2018 ” сургалт зөвлөгөөн боллоо

 

 

Улаанбаатар хотын худалдааны танхи мын гишүүн "Мед Импекс Интернэшнл" компани нь 2010 оноос хойш аналитик химийн шинжилгээний тоног төхөөрөмж үйлдвэрлээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ-н Ажилент Техноложис компаний албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд "Мед Импекс Интернэшнл" компанинй зүгээс Монголын химийн шинжилгээний лабораторийн мэргэжилтгүүдийг багажит анализийн шинжилгээний арга ажиллагаанд сургах, мэргэшүүлэх, мэдээлэл өгөх  чиглэлээр тогтмол арга хэмжээг санаачлан зохион байгуулаж ирсэн билээ.

Энэхүү хүрээнд Ажилент Техноложис компаний мэргэжилтнүүдтэй хамтран Шингэн болон Хийн,  Молекулын болон Атомын спектроскопийн багажнууд,  Аналитик химийн шинжилгээний салбар дахь эдгээр багажнуудын ашиглалт, сүүлийн үед гарч буй технологийн дэвшил сэдвээр онолын болон дадлагын сургалтыг Улаанбаатар Туушин зочид  буудал, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулын  Хүнс Судлалын Эрдэм Шинжилгээний Төв Лабораторт тус тус зохион байгуулагдалаа.

Тус сургалтанд улсын болон хувийн хэвшлийн Уул уурхай, Хүнс судлал, Эм судлал, Байгаль орчин, Технологийн салбарын шинжилгээний лабораторийн 100 гаруй  мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтын үр дүнд манай мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний ажилтнууд маань  дэлхийн стандартанд  хүрсэн шинжилгээ судалгааг эх орондоо хийх бүрэн боломж бүрдэх ач холбогдолтойгоороо тус сургалт онцлог байлаа.

Шинэ мэдээ