2019.02.11 12:03 БНСУ ухаалаг гар утасны хэрэглээгээрээ тэргүүлжээ

БНСУ ухаалаг гар утасны хэрэглээгээрээ, гар утас үйлдвэрлэгч 27 улсаас хамгийн өндөр буюу 95% нь ашигладаг гэдгээрээ тэргүүлсэн байна. Харин үлдсэн 5% нь интернетэд холбогддоггүй энгийн гар утас хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Үүнээс гадна интернет хэрэглээ Өмнөд Солонгосын нийт хүн амыг бүрэн хамарсан гэж үзжээ.

   Жагсаалтын удаах байруудад: Израйл 88%, Голланд 87%, Швед 86%-тай удаалсан бол АНУ, Австрали, Испани, Герман, Англи, Франц, Итали, Аргентин, Япон, Канад улсуудад 81-66%, Унгар, Польш, ОХУ, Грекэд 64-59% нь ухаалаг гар утас хэрэглэдэг гэсэн судалгааны жагсаалт гарсан байна.

   Харин уг судалгаанд Энэтхэг улс 24%-тай буюу хамгийн бага ухаалаг гар утас хэрэглэдэг улсаар тодорчээ.