Алтны эрэлт III-р улиралд 964.3 тонн болж нэмэгдлээ

Дэлхийн хэмжээнд алтны эрэлт III улиралд өмнөх оны мөн үеэс 6.2 тонноор нэмэгдэж, 964.3 тонн хүрснийг Дэлхийн алтны зөвлөл тайландаа тусгасан байна. Тодруулбал, БНХАУ болон Энэтхэгт алтны эрэлт хамгийн их буюу 10 хувиар өсөж, цаашид Энэтхэгт 700-800 тонн, БНХАУ-д 900-1000 тонн алтны эрэлт үүсэх төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна. Мөн энэ жил Төв банкнууд 400-500 тонн алт худалдан авах төлөвтэй байгаа ажээ. Алтны ханшийн хувьд наймдугаар сард 19 сарын доод түвшинд хүрч буурчээ. Хэдий тийм боловч цаашид унц алт 1300 ам.доллар хүрч өснө гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолж байна.