Цахим худалдааг ОУ-ын төвшинд хүргэхээр Ард, Монгол шуудан, MEC нар хүчээ нэгтгэлээ

 

Мэдээлэл технологийн хөгжил олон салбарт хувьсгал хийж буйн нэг жишээ нь худалдааны салбар билээ. Өнөөдөр олон улсад нийт жижиглэн худалдааны 8 хувийг интернет орчинд хийгдэж байна гэсэн мэдээ бий. Цаг зав, хөрөнгө зардал хэмнэсэн худалдааны энэ төрлийг амжилттай хэрэгжүүлж байгаа орныг манай урд хөрш тэргүүлдэг. Аlibaba, Тaobao, Tmall, HaoDian гэх зэргээр интернет худалдааны олон зуун цахим хуудсаар дамжуулан Хятад улсын нийт жижиглэн худалдааны 20 хувь нь борлогддог байна. Харин манайд Facebook хэрэглэгчдийн тоо хэдийн 2 сая гарсан ч цахим худалдаа 0.01 хувь буюу маш бага түвшинд байгааг энэ чиглэлээр ажиллаж буй технологийн салбарынхан хэлдэг. Хэдийгээр алслагдсан нутагтай ч, гар утас, цахим хэрэглээгээрээ дээгүүр ордог Монгол улсад интернет худалдааг хөгжүүлэх боломж бүрэн бий гэж “МЕС” корпораци, Ард Санхүүгийн Нэгдэл, Монгол Шуудан компаниуд үзэж байна

“МЕС” корпораци, Ард Санхүүгийн Нэгдэл нь цахим худалдааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар энэ 9 дүгээр сарын 28-нд гэрээ байгууллаа. Ингэснээр төслийн хөрөнгө оруулалтыг Ард Санхүүгийн Нэгдэл дэд бүтэц ба тээврийг Монгол Шуудан ХК, технологийг “МЕС” корпораци хариуцан ажиллахаар болж байна. Энэхүү түншлэлийн хүрээнд Ард Санхүүгийн Нэгдэл “МЕC” корпорацид хөрөнгө оруулахаар боллоо.

“Манай инженерүүд цахим худалдааны суурь ажлыг хийж гүйцэтгээд байна. Бид цаашид ОУ-ын зах зээлд гарч ажиллахыг зорьж байгаа. Ард Санхүүгийн Нэгдэл, Монгол Шуудан ХК, “МЕС” корпораци хамтран олон улсад эрчимтэй хөгжиж буй, иргэдийн цаг мөнгийг хэмнэсэн худалдааны шинэ төрлийг хөгжүүлэх чиглэлээр гар нийлж, амжилттай ажиллах бүрэн бололцоотой” гэж “МЕС” корпорацийн ТУЗ-ын дарга Д.Болор мэдэгдлээ.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), “МЕС” корпораци (mmarket.mn) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. Ард Апп, Гөү Пэй нар Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MNP (05412) Монгол Шуудан ХК
  • AIC (05480) Ард Даатгал ХК
  • JIV (03262) Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла салбар: Сүхбаатар дүүрэг, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com