ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

ТУЛГАР ТӨРИЙН 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙ,

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

7 дугаар сарын 7. Бямба

9.00-19.00 Урианхай сурын харваа 

7 дугаар сарын 8. Ням

9.00-18.00 Буриад сурын харваа 

7 дугаар сарын 9. Даваа

9.00-19.00 Хүүхдийн сурын харваа 

7 дугаар сарын 10. Мягмар

8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан 

08.00 Шагайн харвааны хэсгийн харваа 

08.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг 

10.00 Төрийн далбааны өдөрт зориулсан ёслол

11:00 “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн 

13.00-13.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол

14.00 Дээлтэй Монгол наадам 

14.00-16.30 Шүдлэн насны морьдын уралдаан 

14.30-20.30Үндэсний сурын хана харвааны дунд өрөг

15.00, 18.00 Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт

20.00 Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол

7 дугаар сарын 11. Лхагва

8.00-11.40 Азарганы уралдаан 

08.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа 

11.00 Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол

11.10 Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.

11.20 Yндэсний Их Баяр наадмын нээлтийн ажиллагаа /

11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа

12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа 

13.00-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.00-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа

13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа 

14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа/

14.00-17.00 Их насны морьдын уралдаан 

14.30-17.30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг 

16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа

17.10-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

17.30-21.30 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг

21.00-23.00 “Улаанбаатарын үдэш” цэнгүүн

23.00 Баяр наадмын ёслолын буудлага 

7 дугаар сарын 12. Пүрэв

07.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан 

08.00 Шагайн харвааны шигшээ харваа 

07.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг

9.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа

10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа

10.30-12.30 Дааганы уралдаан 

11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа

11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа

12.00-14.00 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг

13.00 Шагайн харвааны харваачдад шагнал гардуулах ёслол

14.00-14.30 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа

14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

15.20-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

15.40-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа

16.10-16.40 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. 

16.20-16.40 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа

16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

17.30-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа

18.30-19.00 Хүүхдийн барилдааны долоогийн даваа

19.10-19.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. 

19.20-19.50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа

19.50-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.

20.00 Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн

ой, Үндэсний Их Баяр наадмынажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана.

20.10 Үндэсний Их Баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол

21.00-23.00 “Монгол сонгодог” үдшийн цэнгүүн

УЯАЧДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР

7 дугаар сарын 13. Баасан. Хүй долоон худаг

7.00-9.20 Эрлийз морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон насны морьдын уралдаан

09.00-14.00 Жороо морины тойргийн уралдаан

10.30-12.30 Эрлийз морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан насны морьдын уралдаан

13.00-13.05 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.

13.05-13.20 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13.20-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.30-15.30 Эрлийз дааганы уралдаан

14.20-14.30 Үндэсний Их Баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 Урлагийн тоглолт

15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 Урлагийн тоглолт

16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.

17.00-17.50 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

17.50-18.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18.20-18.40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.40 Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг уяачдын наадмыг хаана.

ТУЛГАР ТӨРИЙН 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙ,

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Хүй долоон худаг

16.00-19.00 Холч морьдын уралдаан

07 дугаар сарын 13-нд

07.00-18.40 “Уяачдын наадам” 

Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14:00-18:00 

Шинэ мэдээ