Б.Батсайхан: Нүүрсийг хийжүүлэх нь утааг 100 хувь арилгах шийдэл

Сэтгүүлч Г.Даваадорж

Монголын хөрөнгө оруулалтын Сангийн захирал, Улаанбаатар хотын Худалдааны Танхимын ТУЗ-ын гишүүн Б.Батсайхантай ярилцлаа.

-Бизнесмэн хүний хувьд та нийслэлийнхээ амьдралд ямар оролцоотой байдаг вэ?

-Бид 2015 онд Улаанбаатарын Худалдааны Танхимыг байгуулсан. Миний хувьд ТУЗ-ийн гишүүнээр ажиллдаг Тиймээс нийслэлээс хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэлтэй байдаг бөгөөд тодорхой ажлуудад оролцоод явдаг.

Ялангуяа, төр хувийн хэвшлийн түншлэлтэй холбоотой асуудалд түлхүү оролцдог. Нийслэлийн худалдааны танхим хэд хэдэн хороотой бөгөөд гишүүн компаниуд дотроо хуваагдан тодорхой салбарыг хариуцаж байдаг.

Би “Ая тухтай Улаанбаатар хороо” төслийг даргалдаг. Энэ хороо агаар, орчны бохирдол гэх мэт байгаль орчинтой холбоотой асуудлыг шийдэхэд хувийн хэвшлийнхний оролцоо дэмжлэгийг нмэгдүүлэх чиглэлээр ажилладаг юм. Бид дээрх төслийн хүрээнд тодорхой саналууд боловсруулаад түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Та төслийнхөө талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Үнэндээ энэ төсөл бизнесээс жаахан хол. Гэхдээ миний гэр бүл, үр хүүхэд ялгаагүй нийслэлдээ амьдардаг, нийслэлийн иргэн учраас хотод тулгарч буй асуудлыг шийдэхэд, хотоо ая тухтай, аюулгүй, эрүүл орчин болгоход хувийн хэвшлийнхэн тодорхой үүрэг хүлээх хэрэгтэй гэж бодсон.

Засгийн Газар болон Нийслэл хотын захиргаанаас агаарын бохирдолыг арилгахад хийж буй ажлуудтай давхцахгүйгээр, танхимынхаа гишүүн компаниудын хүчийг дайчлаад өөр ямар нэгэн үр дүнтэй ажил хийе гэж тогтсон.

Хувийн хэвшлийнхний зүгээс утаатай тэмцэхэд юу хийж болохыг нэлээд хугацаанд судалсан. Ингээд нүүрсийг хийжүүлээд, бий болсон хийгээр нь гэр хорооллын халаалт, ахуйн хэрэглээнд ашиглах төсөл дээр төвлөрч ажиллахаар шийдсэн юм.

-Уг төслийн гол онцлог нь гэр хорооллын иргэдэд санхүүгийн нэмэлт дарамт өгөхгүйгээр, тухайлбал, жилд эрчим хүчиндээ зарцуулж буй өртөгтэй нь ижил зардлаар хийгээ нийлүүлэх боломжтой. Хоёр ч удаа ТЭЗҮ гаргаж үзсэн бгөөд боломжтой нь батлагдсан. Сайжруулсан зуух, сайжруулсан түлш нь утааг тодорхой хувиар бууруулна. Харин хий бол 100 хувь утаагүй, хамгийн цэвэр түлш юм.

Энэхүү хийн түлшний ашиглалт нь манай Монголын нөхцөлд тохирох эсэх дээр бид гурван өвөл дамнан судалгаа хийсэн. Гэр хороололд гэр, байшин, амины орон сууцанд амьдардаг цөөн өрхөд зөвхөн хийгээр хэрэглээг нь хаггаж туршилт явуулахад эдийн засгийн хувьд бүрэн боломжтой гэдгийг баталсан юм. Монголын дүн өвлийн хүйтэнд хийгээр халаах, ахуйдаа ашиглахад ямр нэгэн хүндрэл гараагүй. Мөн хий ашиглахад аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг судалгааг ч бас хийсэн. Товчхондоо, хэрэгжүүлэхэд бэлэн болсон төсөл.

Уг төслийг 10-аад жил бие даан судлаад, туршаад ирсэн танхимын гишүүн компани ч бий. Энэ компаний хийсэн ТЭЗҮ-ээр төслийг хувийн хэвшлийн нэг компани арилжааны зээлээр хийхэд ашиггүй учраас Засгийн газрын шугамаар хөнгөлөлттэй зээл авч хийх боломжтой гэсэн дүгнэлт гарсан учир төсөл гацсан байсан. Тиймээс Улаанбаатар хотын Худалдааны танхим дээрх төслийг өөр дээрээ авч, танхимын гишүүн 70 гаруй компанийн дундын төсөл болгож Нийслэлтэйгээ, Засгийн газартайгаа хамтран хэрэгжүүлье гэж тогтсон юм. Бид төслөө НИТХ-ын дарга, Улаанбаатар хотын Засаг Дарга, Засаг Даргын дэргэдэх зөвлөл, ЗГХЭГ-ын даргад танилцуулж бүгд дэмжсэн. Ойрын хугацаанд Ерөнхий Сайдад танилцуулах төлөвлөгөөтэй байна.

-Хэрэв Ерөнхий сайд дэмжвэл энэ төсөл амьдралд нэвтрэх боломж хэр вэ?

-Энэ төслийн нэгдүгээр шатанд шаардагдах санхүүжилт нь 474 сая ам.доллар. Дээр хэлсэнчлэн, уг төслийг Засгийн газрын шугамаар аваххөнгөлттэй зээлээр хэрэгжүүлэхгүй бол ашиггүй. Бидний харж буйгаар Японы хөнгөлөлттэй зээлээр барих боломжтой. Гэхдээ үүний тулд засгийн газар хүсэлт гаргах шаардлагатай. Ерөнхий Сайдаас хүсч буй төслийн менежмент болон газар дээр нь хийгдэх бусад ажлыг Улаанбаатар хотын танхимын зүгээс хариуцаад явах бүрэн боломжтой. Бид эндээс ямар нэгэн бизнесийн ашиг хонжоо хараагүй, цэвэр иргэний үүргээ ухамсарлан хийж буй хэрэг. Эзэмшил нь бүтнээрээ эсвэл ихэнх нь төрийнх байж болно. Бидий хувьд төрдөө тусалъя гэж байгаа юм.

Учир нь төр дангаараа хариуцаад явахаар улс төрийн шалтгаанаар бүтэлгүйтдэг жишээ олон. Хэн нэгний эсвэл аль нэг намын төсөл болон хувирах вий гэхээс болгоомжилж байгаа бөгөөд мэргэжлийн байдлаар хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.

Хэрэв 474 сая ам.доллар босгоод төслөө хэрэгжүүлбэл гэр хорооллын өрхийн тал хувь буюу 100 мянган өрхийн асуудлыг нэг мөсөн шийднэ. Бидний үзэж буйгаар энэ бол дунд болон урт хугацаадаа хамгийн зөв шийдэл.

 Эх Сурвалж: “Монголиан Экономи” сэтгүүл 2018/1 сар

Шинэ мэдээ