ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Танхимын мэдээ
  • УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГОГДЛОО

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГОГДЛОО

2024/02/14

Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2024 оны I сарын 17-нд болж, “Онч Аудит” ХХК-ийн Үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхий захирал Д.Ончинсүрэн УБХТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 

Шинэ сонгогдсон Ерөнхийлөгчдөө нийслэлийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчид, гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалах, чадавхжуулах, хөгжлийн бодлого боловсруулахад бизнесийн төлөөллийн оновчтой санал санаачилгыг эрх бүхий байгууллагуудад хүргэх ажилд нь амжилт хүсье. 

Түүнчлэн 2021-2023 онд УБХТ-ын Ерөнхийлөгчөөр амжилттай ажиллаж УБХТ-ыг өргөжүүлэн хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийг хамтран ажиллах гүүр болон амжилттай ажилласан “Премиум групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга А.Ганхуягт гүнээ талархал илэрхийлье.

Д.Ончинсүрэн нь Монгол Улсын болон гадаадын хөрөнгө оруулалттай групп компаниудад, аудит, татварын зөвлөх үйлчилгээ болон менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг “Онч Аудит” ХХК-ийг 20 дахь жилдээ удирдан ажиллаж буй олонд танигдсан бизнес эмэгтэй, олон нийтийн зүтгэлтэн, эрчүүд давамгайлсан мэргэжлийн үйлчилгээний салбарт манлайлж байгаа цөөхөн эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр 2004 онд "Онч Аудит" компаниа үүсгэн байгуулснаас хойш үндэсний болон олон улсын томоохон компаниудад аудит, татвар, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг мэргэжлийн цогц үйлчилгээний компани болгон хөгжүүлж чадсан. 

Тэрээр эзэмшсэн мэргэжил болон нийгмийн оролцоогоороо амжилт гаргахаас гадна Монгол дахь бизнесүүдийн харилцаа холбоог бэхжүүлэхэд үргэлж манлайлан оролцсоор ирсэн. Энэ ч үүднээс 2015 онд Улаанбаатар хотын худалдааны танхимыг үүсгэн байгуулахад хамтран оролцсоноос гадна Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Танхим түүний санаачилгаар гишүүдийнхээ бизнесийг сурталчилж, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Мөн 2015-2018 онуудад Америкийн худалдааны танхимын (AMCHAM)-н УЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2022 оноос АмЧам-н Дэд ерөнхийлөгч, Эмэгтэй Захирлуудын Монгол дахь салбар зөвлөлийн хамтарсан Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна. 
2018 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх үйлс болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Д.Ончинсүрэнг "Алтан гадас" одонгоор шагнасан байна.

Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны Шилдэг бизнес эмэгтэй 2019 шагнал, олон улсын "Форбес" сэтгүүлээс шалгаруулсан “Монголын бизнесийн хамгийн хүчирхэг 50 эмэгтэй” захирлын нэгээр шалгарсан юм. 

Холбоотой мэдээлэл
ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024/11/22
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО
2024/11/21
“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2024/11/01
“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА
2024/10/18
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА
2024/10/18
"УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024/10/17
"ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА
2024/09/23
"УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2024/09/05
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна
2024/06/17
Үндсэн цэс