ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Гадаад мэдээ
  • Цар тахлын эхэн үеийг Шинэ Зеланд, Сингапур улс хамгийн хохирол багатай давжээ

Цар тахлын эхэн үеийг Шинэ Зеланд, Сингапур улс хамгийн хохирол багатай давжээ

2021/11/25

Цар тахлын эхэн үеийг Шинэ Зеланд, Сингапур улс хамгийн хохирол багатай давжээ

Сүүлийн нэг жилийн хугацаанд “Bloomberg” дэлхийн 53 улсыг COVID-19-ийн халдварын тархалтыг даван туулах чадамжаар нь эрэмбэлж байна.

Вакцинаас өмнө хатуу хөл хорио, хилийн хориг тогтоосон орнууд хамгийн бага хохирол амссанд тооцогдож байсан юм. Тухайлбал: 2020 оны туршид Тайвань, Сингапур, Шинэ Зеланд улс цар тахлын үед хэвийн амьдралаа хадгалж чаджээ. Хэдий тийм боловч “Дельта” хувилбар тархсанаар халдварын тархалт эрчимжиж хөл хорио тогтоон, хатуу хязгаарлалт тавихаас өөр аргагүй болжээ.

Харин вакцин гарсны дараа иргэдээ хамгийн хурдан дархлаажуулж чадсан улсуудын эдийн засаг түрүүлж сэргэсэн юм. Тухайлбал: бүрэн тунгийн хамрагдалтаараа тэргүүлж байсан Израил улс 2021 оны эхэнд үзүүлэлтээрээ тэргүүлж байв. Гэвч вакцинд хамрагдаагүй иргэдийнх нь дунд халдвар эрчимтэй тархаж эхэлснээр үзүүлэлтүүд нь буурчээ.

Одоогоор дээрх жагсаалтыг Европоос Норвег, Дани улс, харин Азиас БНСУ тэргүүлж байна. Эдгээр улс хүн амынхаа 70-аас дээш хувийг бүрэн тунд хамруулжээ.

Харин хамгийн муу зохицуулалттай орнуудад 2021 оны эхний хагаст хүн амынх нь дийлэнх нь халдвар авсан Мексик, Бразил улс багтаж байв. Хэдий тийм боловч оны хоёрдугаар хагаст вакцинжуулалт хангалттай явагдаагүй Зүүн Өмнөд Азийн орнууд жагсаалтын сүүл мушгиж байлаа. COVID-19-ийн халдварын улмаас нэг сая хүн тутам дахь нас баралтын хувьд цар тахал эхэлмэгц хатуу хөл хорио тогтоосон орнууд хамгийн бага хохирол амсжээ.

COVID-19-ийн хүндрэлээр БНХАУ, Тайвань, БНСУ, Шинэ Зеланд зэрэг улсын иргэд хамгийн цөөн нас баржээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш Хойд Америк, Европын орнууд хэвийн амьдралдаа эргэн орсон юм. Харин сүүлийн үед Ази, Номхон далайн орнууд “коронавирус”-ийн халдвартай дасан зохицож амьдрах бодлого баримталж эхлээд байна.

   Tweet

Үндсэн цэс